Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянгол, Сүхбаатар дүүргийн Засаг даргыг батламжиллаа


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Захирамж гаргаж, Баянгол дүүргийн Засаг даргаар Дэмбэрэлийн Оросоо, Сүхбаатар дүүргийн Засаг даргаар Даваасүрэнгийн Бадарсан нарыг  батламжиллаа. Д.Оросоо, Д.Бадарсан  нар нь дээрхи хоёр  дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанаас нэр дэвшиж, олонхийн санал авсан юм.

Баянгол дүүргийн Засаг даргаар томилогдсон Д.Оросоо нь Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Орхон дээд сургуулийг төгссөн магистр цолтой,  Хуульч, Эдийн засагч мэргэжилтэй.  1990-1996     “Эхлэл” хоршооны менежер, 2000-2002     “Глоб интернэйшнл” ТББ-ын төслийн ажилтан, Хууль зүйн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан, 2006 оноос “Эрх зүйн гүүр” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар  ажиллаж байгаад 2012 онд АН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон байна.

Сүхбаатар дүүргийн Засаг даргаар томилогдсон Д.Бадарсан нь Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль, Ибаракигийн технологийн үндэсний коллеж, Хэл Иргэншлийн Дээд сургуулийг тус тус дүүргэсэн, инженер, бизнесийн удирдлагын мэргэжил эзэмшсэн, дээд боловсролтой.  2003 оноос  “Монхит трейдинг” ХХК-ийн захирал, УБЦТС ХК-ийн төслийн ажилтан,  “Юу Эм Кэй” ХХК-ий захирлаар ажиллаж байгаад 2012 онд АН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон байна.  Худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан цол тэмдэг, “Алтангадас” одонгоор шагнагдаж байсан.  

Д.Мөнх

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан