96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Улаан хивсний хамгийн үнэтэй гоёл даашинз биш, үнэт эдлэл

Холливуд, барууны кино оддын гэрэлтэн гялалздаг үе бол Оскар, Алтан бөмбөрцөг зэрэг томоохон наадмуудын улаан хивсний ёслол байдаг. Дэлхийн хамаг л нэртэй дизайнеруудын гараа гарган урласан даашинзуудаар гоёдог Холливудын бүсгүйчүүд үдшийн даашинздаа харин тэр бүр мөнгө зарцуулдаггүй. Хэдхэн цаг өмсөх даашинзаа дизайнерууд, загварын ордноос түр зээлээд авчихдаг. Улаан хивсний бүх цаг үеийн хамгийн сайхан даашинз хэмээн тооцогддог Версачегийн сүлбээр зүүтэй даашинзыг Британийн жүжигчин Элизабет Харли өмсөх хувцасгүйдээ тус загварын ордны студиэс хэн ч тоогоогүй орхисон хувцас дундаас олоод, нэг орой зээлж өмссөн гэдэг. Харин тэр маргааш өглөөний сонинууд хэвлэгдэхэд дэлхийн од болсон юм. Улаан хивсний ёслол гэдэг ийм ид шидтэй мөч байдаг учраас од бүр хамгийн сайхан даашинзыг бас түүнтэй хослох үнэт эдлэл сонгохыг хичээдэг. Холливудын одод ихэвчлэн даашинзаа дизайнеруудаас бэлгэнд авах юм уу нэг орой зээлээр авчихдаг учир үнэт эдлэлдээ мөнгө хайрладаггүй гэнэ.

Өнгөрсөн долоо хоногт болсон Алтан бөмбөрцгийн шагнал гардуулах ёслолд гэхэд жүжигчин Женнифер Лоурес мөргүй, улаан даашинз дээрээ зүүхээр зураг дээрх алмаазан ээмгийг 100 мяган ам.доллараар худалдан авсан байна. Тэгвэл жүжигчин Жулиан Мур мөн энэ жилийн Алтан бөмбөрцөгт гоёсон ээмэгнийхээ төлөө хагас сая ам.доллар зориулсан байна. Тэгвэл жүжигчин Энне Хатавэй 2011 оны Оскарын шагнал гардуулах ёслолыг хөтлөхдөө “Tiffany & Co”-гоос 750 мянган ам.доллараар ээмэг зүүлт худалдан авч байжээ. Жүжигчин Гвинет Пэлтроу Оскарт гоёх ээмгээ “Lous Vuitton”-оос 500 мянган ам.доллараар авч байсан гэдэг.

0 Сэтгэгдэл