Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Жей Лод сэтгүүлийн зураг нь таалагдсангүй юу
Дуучин Женнифер Лопез саяхан “People” сэтгүүлд ярилцлага өгч,  түүний зураг нүүрэн дээр нь хэвлэгдсэн юм. Гэтэл дуучны зураг өөрт нь таалагдаагүй, хөгшин харагдуулж байна хэмээн сэтгүүлийн эрхлэгчид гомдол тавьсан гэнэ. Гэхдээ энэ мэдээллийг дуучны хэвлэлийн төлөөлөгч няцааж, “Бид “People” сэтгүүлтэй нягт хамтран ажилладаг. Сүүлийн ярилцлагадаа сэтгэл хангалуун байгаа” гэж мэдэгджээ. Женнифер Лопез сүүлийн ярилцлагадаа салалтын дараахь амьдрал, өөрөөсөө 18 насаар дүү бүжигчин залуу Каспер Смарттай үүсгэсэн дурлалын холбооныхоо талаар яриа дэлгэжээ. Тэрээр найз залуудаа “Чи яагаад гадагшаа гараад, залуухан найз бүсгүйтэй болж болдоггүй юм бэ. Чи надаас юу хүсээд байгаа юм” гэж хүртэл хэлдэг хэмээн яриад тэдний харилцаа хэр удаан үргэлжлэх бол хэмээн санаа зовдог гэж өгүүлжээ. Жей Ло “Би өөрөөсөө энэ бүхэн цаашид хэр удаан үргэлжлэх бол гэж асуудаг. За яахав 10 жил ингэж явлаа гэж бодьё. Тэр үед би ийм болно, тэр тийм болно. Тийм насан дээр эрчүүд ч... гээд л янз бүрийн зүйл бодогддог” хэмээн ярьсан байна.

Долоон жил амьдарсан, хоёр ихрийнхээ аав Марк Энтонигоос салсан Женнифер Лопез 2011 онд гэр бүлээ цуцлуулсны дараа түүний багт бүжигчнээр ажилладаг 25 настай Каспер хэмээх залуутай хамт амьдрах болсон юм. Жей Ло хувийн амьдралаас гадна гоо сайхнаа хадгалахад эрүүл амьдралын хэв маяг, архи, тамхинаас хол, сайн унтаж амарч байгаа нь их тус болдог тухай ч ярьжээ.



0 Сэтгэгдэл
tsarai muutai zaiuu bna
Хамгийн их уншсан