Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Одод чуулсан тангаргийн ёслол
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол хэдий улаан хивсний ёслол биш ч гэлээ Америкийн одод Цагаан ордонд хуран чууллаа. Оддын цувааг дуучин Бионсе, рэппэр Жэй Зигийн гэр бүл тэргүүлэн хүндэтгэлийн тайзнаа гарч ирсэн бол тэдний араас дуучин Келли Кларксон, жүжигчин Эва Лонгория, Кэти Перри гээд Б.Обамагийн үнэнч дэмжигчид ирсэн юм.

Хоолойны чадлаараа гайхагддаг дуучин Бионсед АНУ-ын Төрийн дууллыг дуулах хариуцлагатай бөгөөд нэр төртэй үүрэг оногдсон юм. Бүх ард түмэнд шууд дамжуулах, тэр тусмаа Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэн дуулах  энэ асар хариуцлагатай тоглолтод дуучин бүсгүй маш хичээнгүй бэлтгэж байгаагаа өмнө нь Твиттерээрээ харуулж байсан юм. “Одод гялалзсан далбаа” хэмээх түүхт төрийн дууллыхаа оргил цэг болох дээд өнгийг маш сайхан гаргаж чадлаа хэмээн америкчууд Бионсегийн дуулсан хувилбарт сэтгэл хангалуун байна. Түүний дараа дуучин Келли Кларксон америкчуудын эх оронч үзлийг сэтгэлийг хөдөлгөсөн “My Country "Tis Of Thee” хэмээх алдарт дууг дуулсан юм.


Дуучин Келли Кларксон Б.Обамагийн төлөө хоёр удаа саналаа өгсөн дэмжигч нь бол Бионсегийн хувьд зөвхөн өөрөө саналаа өгөөд зогсохгүй бусдыг уриалдаг, Б.Обамаг бахархан шүтэгчдийн нэг юм.


Тэрээр өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон сонгуулийн өмнө Б.Обамад хандан ил захидал илгээхдээ “Та бол миний охин, миний зээ дүүд хүн хэрвээ хүсвэл юунд ч хүрч, хэн болж чаддагийг мэдрүүлэх урам зориг хайрласан удирдагч” хэмээн бичиж байсан юм.

Тангараг өргөх ёслолын үеэр Бионсе, Келли Кларксон хоёр дуулсан бол үдэш нь болдог хүндэтгэлийн цэнгүүд Стиви Уондер, Алиша Кис, Ашер, Крис Корнелл, Жэми Фокс, Женнифер Хадсон зэрэг алдартнууд оролцсон юм.
Эдгээр алдартай одод Б.Обама сонгуульд ялахад багагүй хүчин зүтгэлээ оруулсан юм. Брюс Спрингстин, Скарлетт Иоханссон, Кэти Перри зэрэг одод Ерөнхийлөгчийн кампанит ажлын үеэр олон нийтийг уриалан дуудаж, Б.Обамагийн сонгогчдын тоог нэмэхэд хувь нэмрээ оруулсан билээ.



Эва Лонгория Вашингтоны төв цэг дээр зогсч, өөртөө аз хүслээ.

Кэти Перри найз залуу Жон Мэйерийн хамт


Тэргүүн хатагтай охидуудтайгаа Бионсед баяр хүргэв.






Бионсе бэлтгэлээ хийж байхдаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан