Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Нарантуул” зах руу 32 буухиа автобус үйлчилнэ
Сар шинийн баяр ойртож томоохон худалдааны төв, ялангуяа “Нарантуул” захаар үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ орчмын авто замын түгжрэлийг бууруулах , үйлчилгээний ажлыг хөнгөн шуурхай болгох үүднээс хэд хэдэн арга хэмжээ авах болсноо өнөөдөр холбогдох байгууллагын хүмүүс мэдээллээ. ЗЦГ-ын дэд дарга Жаргалсайхан, Улаанбаатар хотын ерөнхий менежер Бадрал, Нийтийн тээврийн газрын дарга Энхбат нар өнөөдөр “Нарантуул” захад очиж энэ талаар мэдээлэл хийсэн юм. Нисэх, Яармаг, Баянхошуу, Толгойт, Их наран зэрэг нийслэлийн алслагдсан хорооллуудаас Нарантуул зах руу нийтдээ 32 буухиа автобус явуулж эхэлж байна. Энэ автобусууд захын хорооллын эцсийн буудлаас тэгш цагуудад хөдөлж сондгой цагуудад Нарантуул захаас хөдөлж байх юм.
Мөн Нарантуул захын хашааны ард ХӨСҮТ рүү гардаг хашааны хагархай буюу явган хүн гардаг “Мангасын ам” гэдэг нүхийг авто машины гарц хаалга болгох юм байна. Ингэснээр өмнө хаалган дээрх авто машины түгжрэл тодорхой хэмжээгээр багасна гэж үзэж байгаа юм байна.
Сар шинийн баяр ойртож томоохон худалдааны төв, ялангуяа “Нарантуул” захаар үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ орчмын авто замын түгжрэлийг бууруулах , үйлчилгээний ажлыг хөнгөн шуурхай болгох үүднээс хэд хэдэн арга хэмжээ авах болсноо өнөөдөр холбогдох байгууллагын хүмүүс мэдээллээ. ЗЦГ-ын дэд дарга Жаргалсайхан, Улаанбаатар хотын ерөнхий менежер Бадрал, Нийтийн тээврийн газрын дарга Энхбат нар өнөөдөр “Нарантуул” захад очиж энэ талаар мэдээлэл хийсэн юм. Нисэх, Яармаг, Баянхошуу, Толгойт, Их наран зэрэг нийслэлийн алслагдсан хорооллуудаас Нарантуул зах руу нийтдээ 32 буухиа автобус явуулж эхэлж байна. Энэ автобусууд захын хорооллын эцсийн буудлаас тэгш цагуудад хөдөлж сондгой цагуудад Нарантуул захаас хөдөлж байх юм.Мөн Нарантуул захын хашааны ард ХӨСҮТ рүү гардаг хашааны хагархай буюу явган хүн гардаг “Мангасын ам” гэдэг нүхийг авто машины гарц хаалга болгох юм байна. Ингэснээр өмнө хаалган дээрх авто машины түгжрэл тодорхой хэмжээгээр багасна гэж үзэж байгаа юм байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























