Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ” УРАЛДААНЫ БОЛЗОЛ
Уралдааныг “COAL MONGOLIA” нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулганы хүрээнд жил бүр зохион байгуулна.
Зохион байгуулагчид: Уул уурхайн мэдээллийн нэгдсэн сан Mining.mn сайт, “Mongolian Mining Journal” сэтгүүл

Уралдааны зорилго: Нүүрсний салбарт тулгамдсан асуудлыг сэтгүүлзүйн мэргэжлийн өндөр түвшинд хөндөж, улмаар уг асуудалд олон нийт болон шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах, сэтгүүлчдийн мэдлэг, ур чадварыг үнэлэх, бүтээлийн чанар чансааг сайжруулах, олон нийтэд зөв мэдээ мэдээллийг хүргэхэд уралдааны зорилго оршино.

Хамрах хүрээ: Дээрх чиглэлээр бичдэг сонин, сэтгүүл, сайтын сэтгүүлчид
Шалгуур: Нүүрсний салбарын талаарх тулгамдаж буй асуудлыг тоо баримт дээр тулгуурлан нийтлэх, цаашид энэ салбарын талаар асуудлыг хэрхэн шийдэх гарцуудыг гаргаж ирэх, үнэн, зөв бодитойгоор нүүрсний талаар сонирхолтой өмнө нь хөндөж байгаагүй асуудлыг дэвшүүлсэн байх. Уралдаанд оролцох бүтээл хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэн байх.

Сэтгүүлзүйн мэргэжлийн шалгуур: Асуудалд цэвэр мэргэжлийн үүднээс хандаж баримтад тулгуурласан, тооцоо судалгаа сайтай, тэнцвэртэй, бодитой, хэл найруулгын хувьд шаардлага хангасан, логик сэтгэлгээтэй, байх

Сэтгүүлзүйн төрөл зүйл: Дүн шинжилгээ бүхий асуудал дэвшүүлсэн нийтлэл

Хэмжээ/ хугацаа:
Сонин хэвлэлийн бүтээл А2 форматын ¼, ½ талбайд багтаасан байх. 2013 оны нэгдүгээр сараас хойш нийтлүүлсэн бүтээлүүд байх.
Нэг сэтгүүлч хоёроос дээш материалаар оролцоно.
Шагналын хэмжээ: 3 000 000 төгрөг. Нүүрсний салбарын талаар хамгийн шилдэг бүтээл нийтэлсэн зөвхөн нэг сэтгүүлчийг шалгаруулна.

Сонирхсон сэтгүүлч дээрх шалгуурыг хангасан бүтээлээ 2 сарын 18-ны дотор: Баруун дөрвөн зам, МҮЭСТО-ны 300 тоот өрөөнд ирүүлнэ. Сонины бүтээлийг хэвлэлд гарсан эх хувиар болон файлаар авчирна. Уралдаанд оролцогчид бүтээлийн хамт овог нэр, хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг бүхий мэдээллийг хавсаргасан байна.

Шалгаруулалтыг: Сэтгүүлчийн нэгдсэн эвлэл, Уул уурхайн яам, АМГ, Mining.mn, “Mongolian Mining Journal” сэтгүүлийн хамтарсан баг шалгаруулна.
Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг
Утас: 70115590, 99192342 утсаар авах бололцоотой.
И-мэйл: tserka@mining.mn
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан