Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Засаг дарга Д.Оросоо эмнэлгүүдийн ажилтай танилцав
Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо дүүргийнхээ улсын эмнэлгүүдийн ажилтай танилцлаа. Улсын төсвөөс нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй шинэ эмнэлэг 2013 онд ашиглалтад орохоор төлөвлөж байгаа гэнэ. Одоогийн байдлаар 3.3 тэрбум төгрөгийн хөрөнгө нь орж ирсэн бөгөөд энэ жилдээ үлдсэн нэг тэрбум төгрөгийн ажил хийгдэнэ хэмээн холбогдох албаныхан танилцууллаа. Хэдийгээр энэ барилгын ажил эхлээд олон жилийн нүүр үзсэн ч газрын маргаанаас болж хугацаа их алдсан гэлээ.
Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоогийн очсон дараагийн эмнэлэг бол Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг. Мэргэжлийн хяналтаас энэ барилгын ашиглалтын хугацааг дууссан хэмээн мэдэгдсэн ч, өөр нүүх газаргүй тул өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байгаа аж. Хуучирсан барилгатай тус эмнэлгийнхэн дээр дурдсан нэгдсэн эмнэлгийн шинэ барилгыг ашиглалтад орохыг хүлээж суугаа тухайгаа дүүргийн удирдлагуудад ярьж байлаа.
Харин гурав дахь эмнэлэг нь 25 ортой хүүхдийн эмнэлэг байлаа. Ашиглалтад ороход тун бэлэн энэ эмнэлэгт Мэргэжлийн хяналтынхан зөвшөөрөл олгохгүй байгаа гэнэ. Шинжээчид 25 ортой үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн ч Мэргэжлийн хяналтын байцаагч тодорхой шаардлага тавьсан гэнэ. Түүнийх нь дагуу эмнэлгийн үйл ажиллагаанд шаардагдах засварыг хийсэн тул удахгүй хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн гэлээ.
Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо дүүргийнхээ улсын эмнэлгүүдийн ажилтай танилцлаа. Улсын төсвөөс нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй шинэ эмнэлэг 2013 онд ашиглалтад орохоор төлөвлөж байгаа гэнэ. Одоогийн байдлаар 3.3 тэрбум төгрөгийн хөрөнгө нь орж ирсэн бөгөөд энэ жилдээ үлдсэн нэг тэрбум төгрөгийн ажил хийгдэнэ хэмээн холбогдох албаныхан танилцууллаа. Хэдийгээр энэ барилгын ажил эхлээд олон жилийн нүүр үзсэн ч газрын маргаанаас болж хугацаа их алдсан гэлээ. Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоогийн очсон дараагийн эмнэлэг бол Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг. Мэргэжлийн хяналтаас энэ барилгын ашиглалтын хугацааг дууссан хэмээн мэдэгдсэн ч, өөр нүүх газаргүй тул өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байгаа аж. Хуучирсан барилгатай тус эмнэлгийнхэн дээр дурдсан нэгдсэн эмнэлгийн шинэ барилгыг ашиглалтад орохыг хүлээж суугаа тухайгаа дүүргийн удирдлагуудад ярьж байлаа.
Харин гурав дахь эмнэлэг нь 25 ортой хүүхдийн эмнэлэг байлаа. Ашиглалтад ороход тун бэлэн энэ эмнэлэгт Мэргэжлийн хяналтынхан зөвшөөрөл олгохгүй байгаа гэнэ. Шинжээчид 25 ортой үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн ч Мэргэжлийн хяналтын байцаагч тодорхой шаардлага тавьсан гэнэ. Түүнийх нь дагуу эмнэлгийн үйл ажиллагаанд шаардагдах засварыг хийсэн тул удахгүй хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн гэлээ.
0 Сэтгэгдэл
























