Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Элтон Жоны гэр бүл хоёр дахь хүүхдээ хүлээн авчээ
Дуучин Элтон Жоны гэр бүл хоёр дахь хүүхдээ хүлээн авчээ. Дуучны ижил хүйстэн гэр бүл том хүүхдийнхээ гурван насны босгон дээр бас нэгэн хүүтэй болжээ. Элтон Жон энэ сарын 11-нд хорвоод мэндэлсэн бага хүүхэддээ Элияа Жозеф Даниель Фурни Жон гэдэг нэр өгсөн байна. Дуучны бага хүүг том хүүхдийг нь тээж төрүүлсэн Калифорнид оршин суудаг америк эмэгтэй төрүүлсэн ажээ. Үүгээр Элтон Жоны хоёр хүүхэд нэг ээжийн хүүхдүүд буюу жинхэнэ ах, дүүс болж байгаа юм. Харин хүүхдийн эцэг нь Элтон Жон өөрөө юу эсвэл түүний нөхөр Фурниш уу гэдгийг нууцалж байна.

Элтон Жоны том хүү Захаригийн төрсний гэрчилгээнд хүүгийн аавыг Элтон Жон, ээж нь Фурниш гэж тэмдэглэсэн байдаг юм. Тиймээс том хүү нь Элтон Жоны өөрийнх нь хүүхэд гэж хэвлэлүүд үздэг юм. Харин тэд хүүхдийн ээжийн талаарх мэдээллийг маш сайн нууцалдаг. Гэхдээ тэд хэвлэлд энэ тухай  ярихдаа “Тэр маш сайхан эмэгтэй байдаг. Яг л бидний охин дүү шиг санагддаг. Бид түүнтэй байнга холбоотой байдаг” хэмээн ярьсан байдаг. АНУ-ын Калифорни мужид хэн нэг эмэгтэйд мөнгө төлөөд тээгч эхээр хөлслөхийг хуулиар хүлээн зөвшөөрдөг учир Элтон Жон эндэхийг сонгожээ.

40 жил үргэлжилсэн дуучны карьерынхаа туршид 250 сая цомгоо борлуулсан дуучин Элтон Жон олон жил хамтран амьдарсан найз залуу Фурништэйгээ гэр бүлээ батлуулж, 2010 оны зул сараар анхны хүүхдээ өлгийдөн авсан юм. Одоо 65 настай Элтон Жон, 50 настай түүний нөхөр хоёр хэтэрхий оройтож хүүхэдтэй болох шийдвэр гаргасандаа бага зэрэг харамсдаг хэмээн ярьдаг ч Захари хүүгээ дүүтэй болгоход нэг их оройтоогүй гэж үзсэн бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан