Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
“Камертон”-ыхон өнгөтэй байна аа

Өөрсдийнхөө залгамж халааг бэлтгэн дүү хамтлагаа төрүүлээд удаагүй байгаа “Камертон” хамтлагийнхан гялалзаж явна. Төрийн соёрхолт дуучин Д.Болдын "Монгол поп 2" цомог худалдаанд гарсан даруйдаа борлуулалт сайтай цомгийн жагсаалтыг тэргүүлсэн. Тэгвэл өнөөдрөөс "ITunes Store" дээр "Монгол поп2"  цомог албан ёсоор зарагдаж эхэлжээ. Энэ нь олон улсын зах зээлд монгол уран бүтээлчдийн бүтээл оюуны өмчийн хулгайгүйгээр худалдаалагдаж эхэлж байна гэсэн үг юм.  "ITunes Store" нь мөнгө төлж уран бүтээлчдийн бүтээлийг авч болдог дэлхийн хөгжмийн томоохон сүлжээ сайтуудын нэг юм.  Тус сайтаас "Монгол поп 2" цомгийг 6.32 доллараар худалдаж авч болох нь.

Уран бүтээлээсээ хэсэг холдож хувийн бизнес эрхлэх болсон хамтлагийн гишүүн Эба ч мөн гялалзаж явна. Жил бүрийн сар шинийн баярын өмнө улсын сайн малчин, тэргүүний тариаланч, тариаланч хамт олныг Засгийн газар шалгаруулдаг уламжлалтай. Тэргүүний тариаланчдын дунд "Камертон"-ы Эба буюу Б.Эрдэнэбат багтаж, усан луу жилийн шилгүүдийн тоог нэгээр нэмжээ. Эбагийн удирддаг Сэлэнгэ аймгийн Сант сумын "Монгол газар шим" хэмээх компани "Улсын тэргүүний тариаланч хамт олон"-оор шалгарсан  аж.

Дашрамд дурдахад дуучнаас тариаланчийн замыг сонгосон Эбагийн "Монгол газар шим" компани нь алтны магнат гэгддэг Ц.Мянганбаярын "Монгол газар" компанийн охин компани юм байна. Ийнхүү дуучин Эба мэргэжлээ өөрчлөн, Ц.Мянганбаяртай ганзага нийлж амжилттай ажиллаж явна.
0 Сэтгэгдэл
хөөрхий больж дээ
Хамгийн их уншсан