Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Амралтын өдрийн хязгаарлалт энэ долоо хоногоор дуусна

Сар шинийн баяр ойртож байгаа энэ өдрүүдэд нийслэл хотыг чиглэсэн орон нутгийн иргэдийн урсгал ихэсч, томоохон худалдааны төвүүдэд иргэдийн хэт төвлөрөл бий болдгоос замын хөдөлгөөний ачааллыг эрс нэмэгдүүлдэг. Тиймээс замын түгжрэлд цаг хугацаа алдахгүй, бухимдахгүйгээр худалдаа хийх боломжийг иргэдэд олгох зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Цагаан сарын баярын өмнөх өдрүүдэд авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргаж, томоохон худалдааны төвүүдийг чиглэсэн замын хөдөлгөөний чиглэл урсгалд өөрчлөлт оруулж, иргэдэд 12 чиглэлд 53 буухиа автобус 2 цаг тутам үйлчилж эхэлсэн. Бямба, ням гаригуудад өглөөний 10-20 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар түр зохицуулалт хийж байгаа. Захирамж ёсоор энэхүү түр зохицуулалт ирэх сарын 2, 3-нд үйлчлээд зогсох учиртай. Иргэдийн дунд энэхүү түр зохицуулалтыг үргэлжлүүлэн тогтмол дагаж мөрдүүлдэг болох нь гэсэн ташаа мэдээллийг тараах боллоо. Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Шонхор” телевизэд өгсөн ярилцлагадаа “Амралтын өдрүүдийн дугаарын хязгаарлалт цаашид үргэлжлэхгүй. Үүнийг хариуцлагатайгаар хэлж байна . Энэ нь Цагаан сарын өмнөх 2 долоо хоногийн амралтын өдрүүдэд хэрэгжүүлэх түр зохицуулалт юм” гэж байр сууриа ойлгомжтой илэрхийлсэн. Тиймээс амралтын хоёр өдрийн хязгаарлалт энэ долоо хоногоос цааш үргэлжлэхгүй гэдгийг нийслэлийн иргэддээ албан ёсоор мэдэгдэж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Zochin
Tsaashdaa urgeljluulsen ch zugeer yum bish uu. amraltiin 2 udur tugjirch ajilaa aldaj b,sanaas 1 udur ni ch gesen tugjirelgui b,h ni deer bish uu
2013.01.30