Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Дэлхийн банк Нийслэлийн удирдлагуудад зөвлөмж хүргүүлнэ
Нийслэл хотын хүн ам 2001 онд хагас сая байсан бол 2011 оны  байдлаар 1.2 сая орчимд хүрсэн нь монгол улсын нийт хүн амын 40 гаруй хувийг эзэлж байна. Энэ өсөлт цаашид ч нэмэгдэх бөгөөд  Улаанбаатар хотод эдийн засгийн төвлөрөл бий болж, шийдвэрлэх зохистой олон асуудал тулгарч байгаа нь нийслэлийн захиргааны байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хүрээг өргөтгөх шаардлагатай болж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор томоохон бүтээн байгуулалтанд шаардагдах  санхүүжилт эрс нэмэгдэж байгаа учир Нийслэлийн ИТХ-ын хүсэлтээр Дэлхийн банкнаас нийслэлийн санхүүгийн тогтолцооны өнөөгийн байдлын талаар 2011 – 2012 оны хооронд  судалгаа хийжээ. Уг судалгаа нь хотоос үзүүлэх үйлчилгээ, хотын дэд бүтцийн асуудлыг санхүүжүүлэхэд шаардлагатай төсөв, санхүүгийн эх үүсвэрийг үр ашигтай, хэрхэн  тэнцвэртэй хуваарилахад тулгамдаж байгаа асуудал зэргийг анхааран тусгасан байна. Дэлхийн банк энэхүү тайлангаа зөвлөмж болгон нийслэлийн удирдлагуудад хүргүүлж байгаагаас гадна зөвлөмжийн үр дүнг нийслэлийн удирдлага, олон улсын санхүүгийн байгууллагын төлөөлөгч нарт танилцуулж, хэрхэн үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлэх талаар хэлэлцэх юм. Зөвлөмжийн танилцуулга  1 дүгээр сарын 30-нд  14 цагаас Хангарьд ордоны 14 давхарт болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан