Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Сумдын Засаг дарга нартай гэрээ байгууллаа
Жил бүрийн энэ цаг үеэр Баянхонгор аймгийн сумдын засаг дарга нар аймгийн засаг даргатай бүтэн жилийн турш хийх ажил, тухайн сумын бүхий л салбарыг хамарсан бүтээгдэхүүн нийлүүлэлт санхүүжилтийн талаар гэрээг хийдэг уламжлалтай. Энэ жилийн гэрээ байгуулах үйл ажиллагаа нь аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд өнөөдөр болж, аймгийн шат шатны удирдлагууд, холбогдох хэлтсийн дарга нар оролцлоо.

Энэхүү гэрээ нь сумын засаг дарга нараас аймгийн засаг даргын хооронд үүсэх эрх, үүрэг, хүрэх үр дүн, ажил үйлчилгээний стандартыг хангахад шаардагдах шалгуур үзүүлэлт, түүнийг санхүүжүүлэх орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалтын хөрөнгийн хэмжээг тодорхойлох, нөгөө талаас аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн өмнө сумын Засаг даргын хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, үр дүнг үнэлж, дүгнэх замаар, тухайн сумын ард иргэдэд үзүүлэх төрийн болон нийгмийн үйлчилгээний хүртээмж, чанар, үр ашгийг дээшлүүлэхэд чухал нөлөөтэй гэнэ.

Мөн энэ үеэр аймгийн 13 сумын засаг дарга нар болон 1 тосгоны захирагч бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх үүрэг чиглэл бүхий засаг даргын батламжаа хүлээн авлаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан