Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Д.Батхуяг 6.6 жилийг чанга дэглэмтэй ангид өнгөрүүлнэ
“Саусгоби сэндс” компанийн хүчингүй болсон таван лицензийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан дур мэдэн сэргээж, нэг лицензийг найзынхаа компанид шилжүүлсэн АМГ-ын дарга асан Д.Батхуягт Баянгол дүүргийн шүүхээс 6.6 жилийн хорих ял эдлүүлэх шийдвэр гаргажээ, төрийн албанд гурван жил ажиллах эрхийг нь хасч, таван сая төгрөгийн эд хөрөнгө хураажээ. Мөн түүнтэй хамт гэмт хэрэг үйлдсэн АМГ-ын Геологи, уул, уурхайн кадастрын дарга асан Л.Даваацогтод анхан шатны шүүхээс зургаан жилийн ял оноож, чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргажээ. Мөн төрийн албанд хоёр жилийн хугацаатай ажиллах эрхийг нь хязгаарлаж, гурван сая төгрөгийн эд хөрөнгө хураасан байна.
Мөн шүүгдэгч С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нартай бүлэглэн “Саусгоби сэндс” компанийн эзэмшлийн ашигт малтмалын дөрвөн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд зааснаар цуцлах дүгнэлт гаргасан байхад цуцлах үүргээ хэрэгжүүлэлгүй, тус компанийн ашиг сонирхлын үүднээс үүссэн нөхцөл байдлыг ашиглан хясан боогдуулах замаар тусгай зөвшөөрлийг сэргээж, С.Жаргалсайханд “Зэлэм” компанийн эзэмшилд шилжүүлэн хээль хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ. Тиймээс анхан шатны шүүхээс С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарыг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар тус бүр гурван сая төгрөгний эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргажээ.
Д.Батхуягийн найз С.Жаргалсайханы “Зэлэм” компанид шилжүүлсэн лиценз нь Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумын заагт орших Хайрхан толгойн чулуун нүүрсний орд байжээ. Энэ ордын зөвшөөрөл нь 6251х тоот, 42 сая тонн чулуун нүүрсний нөөцтэй орд байсан гэнэ.
Мөн эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч нараас 35 сая төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан улсын орлогод оруулж, хууль бусаар олгосон ашигт малтмалын 107 ширхэг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.
Дашрамд дурьдахад, төрийн албанд ажиллах эрхийг хязгаарлах нь ял эдэлж дууссанаас хойш мөрдөгддөг юм байна.
“Саусгоби сэндс” компанийн хүчингүй болсон таван лицензийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан дур мэдэн сэргээж, нэг лицензийг найзынхаа компанид шилжүүлсэн АМГ-ын дарга асан Д.Батхуягт Баянгол дүүргийн шүүхээс 6.6 жилийн хорих ял эдлүүлэх шийдвэр гаргажээ, төрийн албанд гурван жил ажиллах эрхийг нь хасч, таван сая төгрөгийн эд хөрөнгө хураажээ. Мөн түүнтэй хамт гэмт хэрэг үйлдсэн АМГ-ын Геологи, уул, уурхайн кадастрын дарга асан Л.Даваацогтод анхан шатны шүүхээс зургаан жилийн ял оноож, чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргажээ. Мөн төрийн албанд хоёр жилийн хугацаатай ажиллах эрхийг нь хязгаарлаж, гурван сая төгрөгийн эд хөрөнгө хураасан байна. Мөн шүүгдэгч С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нартай бүлэглэн “Саусгоби сэндс” компанийн эзэмшлийн ашигт малтмалын дөрвөн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд зааснаар цуцлах дүгнэлт гаргасан байхад цуцлах үүргээ хэрэгжүүлэлгүй, тус компанийн ашиг сонирхлын үүднээс үүссэн нөхцөл байдлыг ашиглан хясан боогдуулах замаар тусгай зөвшөөрлийг сэргээж, С.Жаргалсайханд “Зэлэм” компанийн эзэмшилд шилжүүлэн хээль хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ. Тиймээс анхан шатны шүүхээс С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарыг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар тус бүр гурван сая төгрөгний эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргажээ.
Д.Батхуягийн найз С.Жаргалсайханы “Зэлэм” компанид шилжүүлсэн лиценз нь Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумын заагт орших Хайрхан толгойн чулуун нүүрсний орд байжээ. Энэ ордын зөвшөөрөл нь 6251х тоот, 42 сая тонн чулуун нүүрсний нөөцтэй орд байсан гэнэ.
Мөн эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч нараас 35 сая төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан улсын орлогод оруулж, хууль бусаар олгосон ашигт малтмалын 107 ширхэг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.
Дашрамд дурьдахад, төрийн албанд ажиллах эрхийг хязгаарлах нь ял эдэлж дууссанаас хойш мөрдөгддөг юм байна.
Г.Даваа
0 Сэтгэгдэл
























