Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
2.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж ОБЕГ-т хүлээлгэн өглөө
Орон нутгийн онцгой байдлын хэлтсийнхэнд гартаа барих багаж тоног төхөөрөмж байдаггүй гал түймэр, гамшигтай гараараа тулдаг гэдэг. Тэгвэл тэдний гарт барих тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг сайжруулах үүднээс галын болоод аврах ажлын багаж, хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмж, фургон автомашин мөн  холбоо мэдээллийн хэрэгслийн тоног төхөөрөмжүүдийг төв, орон нутгийн анги салбаруудад хүлээлгэн өглөө. Уг төхөөрөмжүүдийг улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан нийт 2.1 тэрбум төгрөгийн өртөгтэй юм. Энэ үйл явдалтай зэрэгцэн онцгой байдлын анги байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна.  Зөвлөлгөөний зорилго нь Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааны шинэчлэл, удирдах арга барил, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх талаар мэдээлэл олгох, 2013 онд тус байгууллагаас баримтлан ажиллах  зорилтыг хүргэн үр дүнгийн гэрээ байгуулах юм.  Зөвлөлгөөний нээлтэд Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва оролцож “Онцгой байдлын алба  байгуулагдаад удаагүй, мэргэжлийн боловсон хүчин дутмаг,  одоогоор ашиглагдаж буй техник, тоног төхөөрөмжийн хангалтгүй байгаа хэдий ч иргэдийг болзошгүй эрсдлээс хамгаалах үүргээ умартан суух эрх байхгүй. Иймээс эх орон, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Тохиолдсон нөхцөл байдалд тохирсон зөв, оновчтой шийдвэрийг гарган ажиллахыг  онцоллоо. Зөвлөлгөөн ирэх сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.
Б.Мягмаржав
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан