Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Ингэний айрагны баяр” маргааш эхэлнэ
Өмнөговь аймагт жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ингэний айрагны баяр” энэ жил 2-р сарын 1, 2-нд Даланзадгад хотноо зохион байгуулагдах гэж байна. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2006 оны 6/5 тогтоолыг хэрэгжүүлэх, хаврын тэргүүн сарын шинийн нэгний баярын өмнө үнийн зохиомол хөөрөгдөл үүсгэхгүйгээр орон нутгийн хэрэглэгчид нийлүүлэгчдийг зах зэээлд шууд холбох замаар энэхүү баярыг зохион байгуулдаг. Орон нутгийн малчдын бэлтгэсэн сүү, цагаан идээ, бусад хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, тэмээн сүргийн амьдын үнэлэмжийг дээшлүүлэх арга хэмжээг сурталчлах зорилгыг мөн агуулдаг.  Өнгөрсөн жилүүдэд уг арга хэмжээний үеэр тэмээний уралдаан тохиодог байсан бол энэ удаад зөвхөн тэмээний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах юм байна. Учир нь Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан иргэдэд цагаан идээ, бусад бүтээгдэхүүнийг илүүтэй худалдан авах боломжийг олгож байгаа. Энэ удаагийн “Ингэний айрагны баяр”-ыг Өмнөговь аймгийн ЗДТГ, Хүнс хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар, Даланзадгад сумын ЗДТГ, “Мерси кор” олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, аймгийн Биеийн тамир спортын газар нар хамтран зохион байгуулах юм байна. Энэ үеэр шилдэг бүтээгдэхүүнийг тодруулан шагнал гардуулна.  “Үнийн хөөрөгдөлгүй үндэсний үйлдвэрлэлийг дэмжицгээе” уриан доор зохиогдох энэ жилийн арга хэмжээнд Өмнөговь аймгийн бүх сумд, болон бусад аймаг сумдын малчид бизнес эрхлэгчид, ААН-үүд чөлөөтэй оролцох  боломжтойг дуулгая.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан