Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТОДОРХОЙЛОЛТ АВАХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЛОО
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тушаал гаргаж цагдаагийн байгууллагаас авдаг лавлагааг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ. Ажилд орох, виз мэдүүлэх, банк санхүүгийн болон зээлд хамрагдах бүрт л цагдаагийн тодорхойлолт шаарддаг. Энэ нь хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн явдал гэж Х.Тэмүүжин сайд үзэж ийнхүү тушаал гаргажээ. Ялангуяа, хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээгээд зохих шийтгэлээ эдлээд гарсан хүнийг давхар яллаж, нийгэмд гадуурхахгүйн тулд цагдаагийн байгууллагаас шаарддаг тэр лавлагааг хүчингүй болгожээ. Судалгаагаар цагдаагийн байгууллага өдөрт дунджаар 800 орчим иргэнд өмнө нь ямар нэгэн ял шийтгэл эдэлж байсан эсэх лавлагаа өгдөг байна. Үүний 70 гаруй хувь нь ажил хөдөлмөр эрхлэх, 25 орчим хувь нь гадаадад явахаар виз хүсэх материал бүрдүүлэх, үлдсэн хувь нь бусад зорилгоор авдаг аж. Тухайн байгууллага нь шаардлагатай гэж үзээд шинээр ажилд орох иргэний талаар лавлагаа авахаар албан бичиг явуулснаар хариултаа авч болох гэнэ.
САЙН ҮЙЛС БАЙНА.ХҮНИЙ ТӨЛӨӨ ГЭСЭН ӨШӨӨ ИЛҮҮ ИХИЙГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ.
yag zuv
good idea
mundag
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тушаал гаргаж цагдаагийн байгууллагаас авдаг лавлагааг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ. Ажилд орох, виз мэдүүлэх, банк санхүүгийн болон зээлд хамрагдах бүрт л цагдаагийн тодорхойлолт шаарддаг. Энэ нь хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн явдал гэж Х.Тэмүүжин сайд үзэж ийнхүү тушаал гаргажээ. Ялангуяа, хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээгээд зохих шийтгэлээ эдлээд гарсан хүнийг давхар яллаж, нийгэмд гадуурхахгүйн тулд цагдаагийн байгууллагаас шаарддаг тэр лавлагааг хүчингүй болгожээ. Судалгаагаар цагдаагийн байгууллага өдөрт дунджаар 800 орчим иргэнд өмнө нь ямар нэгэн ял шийтгэл эдэлж байсан эсэх лавлагаа өгдөг байна. Үүний 70 гаруй хувь нь ажил хөдөлмөр эрхлэх, 25 орчим хувь нь гадаадад явахаар виз хүсэх материал бүрдүүлэх, үлдсэн хувь нь бусад зорилгоор авдаг аж. Тухайн байгууллага нь шаардлагатай гэж үзээд шинээр ажилд орох иргэний талаар лавлагаа авахаар албан бичиг явуулснаар хариултаа авч болох гэнэ. У.Бадам
0 Сэтгэгдэл
2013.02.05
2013.02.05
2013.02.05
2013.02.05
























