Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
АСУУДАЛ ДАГУУЛСАН ИХ НҮҮДЭЛ
Монгол Улсын хүн амын 64.2 хувь нь Улаанбаатар хотод  амьдарч буй. Өөрөөр хэлбэл, сая 200 гаруй мянган хүн хотод төвлөрч байна гэсэн үг. Харин энэ тоо хэдэн жилийн дараа хэд болж өсөхийг таашгүй. Нийгэм, эдийн засгийн төвлөрлийн гол бааз суурь болсон нийслэл хотыг зорьсон нүүдэл одоо ч цувсаар байна. Нийслэлийн хүн ам 1956 онд улсын нийт хүн амын 14  хувийг эзэлж байсан гэдэг. Харин 1969 онд 22.3 хувь, 2010 онд 43.6 хувьд хүрчээ. 2012 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 64.2 хувь нь Улаанбаатарт амьдарч байна. Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүнгээс харахад дийлэнхи аймгийн хүн амын тоо буурч, улсын дүнд эзлэх хувийн жин нь багасч байхад нийслэлийнх эрчимтэй өсч байна хэмээн мэдээлж байсан.  
Үнэхээр ч нийслэлийн Статистикийн газраас хийсэн судалгаагаар 2011 онд хотын хүн ам 55.1 мянгаар нэмэгдсэний 44.8 хувь нь хөдөө орон нутгаас албан ёсоор шилжин ирсэн хүнээр буюу механик өсөлтөөр, 50.1 хувь нь ердийн өсөлтөөр нэмэгдсэн байна гэжээ. Харин эл механик өсөлт нь ажилгүйдэл, ядуурал дагуулах болсон нь
хотын удирдлагуудын “толгойн өвчин” болоод буй. Өсөлтийг нь хазаарлахын тулд хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар татвар авъя гэсэн ч эсэргүүцэлтэй тулгараад больж байсан удаатай. Учир нь, Монгол Улсын Үндсэн хуулийн Монгол Улсын иргэн нь амьдран суух газраа өөрөө сонгоно гэсэн заалтын өмнө хүчгүйдсэн хэрэг.
Гэвч өдрөөс өдөрт хотын хүн ам нэмэгдэхийн хэрээр шилжин ирэгсдийн хөтлөн ирсэн ядуурал, ажилгүйдлээс гадна агаар, хөрсний бохирдол асуудал болов. Хотынхны мэдээлснээр 2000 оноос хойш Улаанбаатар хотод хөдөө, орон нутгаас 380 гаруй мянган хүн шилжин ирсэн гэнэ. Энэ нь, хотод шилжин ирэгсдээс татвар авахаа больсонтой холбоотой учраас сэргээе гэсэн санал холбогдох газруудад тавьсан ч хүний эрх  гэсэн хоёр үгээр л амаа таглуулсан гэдэг. Хэдийгээр хуульдаа эрхийг нь заасан ч, өдрөөс өдөрт гэрлийн хурдаар хөгжиж буй Улаанбаатар руу цувах нүүдлээс үүссэн ажилгүйдэл, ядуурал цаашлаад агаар, хөрсний бохирдол төдийгүй тухайн хүний эрүүл мэндэд учирч болох эрсдэл сэтгэл зовоож буйг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд хэлж байсан. Зөвхөн 2004 онд хамгийн өндөр буюу 68.8 мянган хүн хотод албан ёсоор шилжин иржээ. Харин энэ их хүн хаана шингэж байгаа нь хэн бүхний  нүдэнд илт.
Сүүлийн таван жилд хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнөөс шууд шалтгаалж, гэр хорооллын өрх, хүн амын тоо эрс өссөн. Зөвхөн 2011 оны байдлаар нийслэлийн нийт өрхийн 60.0 хувь гэр хороололд, 40.0 хувь нь орон сууцны хороололд оршин сууж байгаа. Гэвч хотын хөдөлмөрийн зах зээл шилжин ирэгсдийг шингээх боломжгүйгээс ядуу, ажилгүй, орлогогүй байх нь маргашгүй үнэн болоод буй. Энэ талаар ч эдийн засагч, судлаачид ч ”Хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд ажилгүй, орлогогүй хэвээр үлдэх магадлал хотод хамгийн өндөр. Яагаад гэвэл, хотод ч гэсэн ажилгүй иргэдээ шингээх том хөдөлмөрийн зах зээл алга. Тиймээс л хотод ядуурал газар авч, гэр хороолол хурдан тэлж байгаа юм” хэмээн хэлж байсан удаатай.  Үнэхээр ч ядуурал жил бүр нэмэгдэж,  2010 онд хотын хүн амын 29.8 хувь нь ядуу амьдарч байна хэмээн албаныхан танилцуулж байсан бол 2011 оны өрхийн нийгэм,эдийн засгийн судалгаагаар хотын нийт хүн амын 23.5 хувь нь ядуурлын шугамнаас дунджаар 5.9 хувиар доогуур хэрэглээтэй гэсэн тоо гарчээ.
Зөвхөн төв, баруун, зүүн, хангайн бүс нутагтай харьцуулахад л 3.7-15.4 улсын дунджаас 6.3 пунктээр доогуур байна гэсэн үг.
Жишээ нь, өнгөрсөн жилээр л  жишээ авахад хотод нүүн ирсэн 52634 иргэдийн 20 хувь нь л ажилтай болжээ. Үнэндээ шилжин ирэх гэсэн бүхэнд үүдээ дэлгэх бус ажилтай, орлоготой, сайхан амьдраад байх боломжтойд нь хотын иргэн болох “виз” олгодог жишиг дэлхийн метрополис хотуудын бичигдээгүй хууль бий. Тухайлбал, манай хойд хөрш ОХУ-ын Москва хотод гэхэд л иргэн нь болоход 134 ам.доллар төлдөг бол Минскт 350 ам. доллар төлдөг байх юм. Манай урд хөрш гэхэд шалгуур өндөртэй. Хотын иргэн болох татвараа төлөхөөс гадна ирээд ажилтай, орлоготой байх уу, хамаатан саднаас нь хэн нь хотод байгаа талаархи ярилцлага хүртэл авна. Тиймээс хэр баргын хүн хотын иргэн болно гэдэг хэцүүхэн даваа. Харин манайд ийм хязгаарлалт хийх боломж бий болов уу. Энэ талаар НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунаас асуухад ”Механик өсөлтөд захиргааны аргаар хязгаарлалт тавьж болохгүй л дээ. Үндсэн хуульд Монгол Улсын иргэн амьдрах газраа өөрөө сонгоно гээд заачихсан.  
Тиймээс  УИХ-д хотын эрх зүйн байдлын тухай хууль, татвар, хотын ерөнхий төлөвлөгөөний тухай, дахин төлөвлөлтийн тухай гээд 11 хуулийг цогцоор нь өргөн барина. Эдгээр хуулийн хүрээнд эдийн засгийн арга хэмжээ буюу хотын иргэн болохын тулд татвар төлдөг байх юм.  Үнэхээр хотын ачааллыг даах орлоготой, ажилтай юу гээд. Эдийн засгийн аргаар хязгаарлахаас өөр аргагүй. Өнөөдөр дэлхийд хотын оршин суугчийн татваргүй, хамгийн муу замтай мөртлөө замын хураамж авдаггүй хот бол Улаанбаатар. Нэг ёсондоо байх ёстой юм нь байхгүй хот” хэмээн онцолж байсан удаатай.
Тэгэхээр хотын механик өсөлтийг хязгаарлахын тулд удахгүй Улаанбаатарын иргэн болох гэсэн хөдөө орон нутгийн иргэд татвар төлж эхлэх нь. Гэхдээ хэзээ гэдэг нь бүү мэд. Ямар ч гэсэн, хүн амын эрчимтэй өсөлтөөс улбаалан нийгэм, эдийн засгийн асуудлыг нүд аниад өнгөрөөлөө ч  сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн асуудал өнөөдөр хотын удирдлагуудын чихэнд хонх уяад зогсохгүй салбарынх нь сайд нарынх нь ч суудлыг ганхуулахад хүргээд буй билээ.

Т.Оюунбаяр
0 Сэтгэгдэл
Hunii erh geed baival Mongol ulsiin buh hun Ulaanbaatart ireed suug l dee. Ter huduunuu neg ch hun uldeed yahav. ezengui hooson gazraa China yumuu Japan-d l zarchihaj l daa. Huduunuus nuuj ireed baigaa humuust ter tursun nutag n hereggui bolood l nuuj ireed baigaa yum baigaa biz! Hamgiin gol n ene deer baigaa mahan tolgoinuudad zohitsuulah bodlogo baihgui baiaa yum aa. UB hot 1"500"000 hunees iluu huniig bailgah tsever agaar, tsever us, dulaanii hangamj baihgui shuu dee. Ehnii eeljind ene olon yamnuud, turiin albaa hotiin tuvuus gargaad daraa n olon ih deed surguuliudaa hotoos burmusun gargah heregtei baigaa yumaa!
Yamar amia bodson nowsh ni iim t1 yum bichdeg baina aa. Ter humuus ajiltai, yaduu bish bolood hotod ireed baina uu? XAXAXAX. Iimerhuu amin ch baigaad baiwal oodlohgui shuu. Ugaasaa hotiig tsag tuhaid ni systemteigeer hogjuulj, zohitsuulj chadhagui baigaad asuudal baigaa bolohoos hodoonoos iregsedees buh yum bolood baigaam bish shuu!!! IImerhuu nowshiin yum bitii bichij bai!!!
Хамгийн их уншсан