Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Д.ПҮРЭВДАВАА: ИРГЭДИЙН 90 ГАРУЙ ХУВЬ НЬ ГАЗРЫН МАРГААН ШИЙДЭЖ ӨГӨХИЙГ ХҮСДЭГ
Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та ажлаа аваад сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд дүүрэгтээ ямар ажил эхлүүлээд байна вэ?
-Нэгдүгээр сарын 20-ноос өмнө баталдаг жилийн төсөв, төлөвлөгөө, мөрийн хөтөлбөртэйгөө зууралдсаар байгаад он гарлаа. Ямар ч байсан ирэх дөрвөн жилд хийх ажлаа төлөвлөж, тэр дотроо 2013 онд юу хийх вэ гэдгээ товлосон.
-Баянзүрх дүүрэг хамгийн олон хүн амтай. Хүн ам нэмэгдэхийн хэрээр нийгэм, эдийн засгийн олон асуудал тулгардаг. Үүний нэг нь ажилгүйдэл, ядуурал. Тэр дундаа шилжин ирэгсэд танай дүүрэгт олноор суурьшдаг. Мөрийн хөтөлбөртөө ажилгүйдэл, ядуурлыг бууруулах ямар ажил хийхээр тусгасан бэ?
-Монгол Улсын хүн амын 10 хувь нь амьдардаг, томоохон зах худалдааны төвүүдтэйгээрээ манайх бусад дүүргээс онцлог. Үүнийгээ дагаад бичил ажил хөдөлмөр эрхэлдэг хүн олон. Тухайлбал, машин угаагч, жижиг худалдаа эрхлэгч гээд. Голдуу шилжин ирэгсэд л дээ. 2013-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийх ажлаа дүүргийн ИТХ-аар батлуулдаг. Олон ажил тусгасны нэг нь жижиг, дунд бичил бизнес эрхлэгчдийг дэмжиж ажлын байр нэмэгдүүлэх бодлого баримтална.
Энэ онд эхний ээлжинд хэдэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага байна гэдгийг гаргана. Зах зээлд бизнесийн байгууллага нэг хүнийг ажилд авъя гэхээр итгэж авч чаддаггүй.
Хэрэв тэр хүнийг төрийн зүгээс үнэлээд өгвөл авна шүү дээ. Тухайн байгууллагыг нь хүртэл тодорхой хэмжүүрт оруулах хэрэгтэй. Тэгэхийн тулд иргэдээ сургалтад хамруулах ёстой. Сургалтад хамруулж чадвар чадамжийг тодорхойлох юм. Өнөөдөр чадварлаг боловсон хүчний эрэлт бий. Тэрийг баталгаажуулах гүүр алга. Итгэлцэл үүсэхгүй байна шүү дээ. Үүнийг шүүдэг зүйл нь төр байх ёстой. Ийм л бодлого барьж байна. Гэхдээ үүнийг хийхэд нэлээд хугацаа орно.
-Одоогийн байдлаар Баянзүрх дүүрэг хэдэн хүн амтай байна вэ. Шилжин ирэгсэд хэр бүртгүүлж байна вэ?
-Бүртгэлээр 280 гаруй мянга. Гэхдээ өрхийн эрүүл мэндийн төвүүдийн бүртгэлийг шүүхээр өөр тоо гардаг юм. Ойролцоогоор 270-290 мянга орчим хүн амтай гэж явдаг. Дүүргийн бүртгэлийн хэлтэс гэхэд хүн амынхаа бүртгэлийг сайн хийж чадахгүй байна. Харин нийгмийн халамжийг бүртгэлтэй иргэддээ л хүргэдэг. Орон нутгаас нийслэлд шилжин ирэгсэд олон мөртлөө хотоос Өмнөговь тэр дундаа Цогт Цэций руу л явсан байдаг. Хотод амьдрах нь хөдөөнөөс хэд дахин илүү өртөгтэй ч шилжин ирэгсэд ирсээр л байгаа.
- Дүүргийн ЗДТГ-таа халгаа сэлгээ хэр хийсэн бэ?
-Төрийн бүтэц хуучин москвичтай адил байсан. Зардал их гардаг мөртлөө ажил нь урагшилдаггүй. Тиймээс солихгүй бол болохгүй байсан. Ингээд хэрэггүй албан тушаал хашиж, давхардсан ажил гүйцэтгэж байсан зарим хүнийг чөлөөлсөн. Өмнөх хийсэн алдаагаа хуучин хүмүүс нь би алдсан гэж хүлээн зөвшөөрдөггүй юм байна. Үүний нэг жишээ нь, манай дүүрэгт 50 гаруй дунд сургууль байдаг. Өнгөрсөн хугацаанд ямар ч сонгон шалгаруулалтад ороогүй 30-аад захирал цэцэрлэгийн эрхлэгчийг томилсон байна билээ. Үүнээс болоод сургалтын чанар муудаж хээл, хахууль цэцэглэсэн. Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлыг дүүргийн Засаг дарга нар томилдог байсан бол одоо нийслэлийн Засаг дарга томилдог болсон. Мөн хэсгийн ахлагч нар байна. Ажиллах гэрээнийнх нь хугацаа дууссан байхад үргэлжлүүлж ажиллана гээд зүтгээд байгаа. Сарын 140 мянган төгрөгийн цалинтай ажлыг яагаад заавал хийх гэж улайраад байгаа юм бол гэсэн чинь таван ам бүлтэй нэг гэр бүл байлаа гэж бодоход энэ айлд гурван өрхийн дэвтэр нээчихдэг. Тэгээд төслийн зуух, үнэгүй өгч байгаа будаа гурил тараадаг. Нөгөө хоёр дээр нь өөрөө бичээд авчихдаг. Төслийн зуух 200 мянган төгрөгөөр зарна гэсэн зарууд яваад байдаг чинь энэ байхгүй юу. Манай дүүргээс түүхэндээ нэг л удаа ардчиллын төлөөлөгч сонгогдож байсан. Иймээс нөгөө хүмүүс үргэлж эндээ байх юм шиг боддог. Сургуулийн захирлаар 12,15, 20 жил ажиллаж байна гэж бахархаж ярьдаг болсон. Тэгсэн хэрнээ хийсэн бүтээсэн ажил байхгүй. Одоо ажиллах багаа бүрдүүлж байна. Хоёр сарын эхний арав хоногт дуусах байх.
-Та пүрэв гараг бүр иргэдийг хүлээн авч уулздаг гэсэн. Орж ирж байгаа хүмүүсийн олонх нь ямар асуудлаар хандаж байна вэ?
-Иргэдийн 90 гаруй хувь нь газрын маргааныг шийдэж өгөхийг хүсдэг. Иргэд 0.7 га газраа өмчилж авч чаддаггүй хэрнээ томоохон компаниуд нь хөл бөмбөгийн талбай шиг том том газартай байна. Нэг иргэн газраа өмчилж авъя гээд газрын албанд хандахад хавар цас хайлахаар очиж үзье гэдэг. Хавар болоод ирэхээр баяр наадам боллоо, намар очиж үзье гээд дугаар өгчихдөг. Тэгээд намар болохоор хүйтэн сэрүү орох гэж байна гээд л хэдэн жил явуулдаг. Өргөдлийнх нь хариуд хоосон дугаар өгчихдөг байж. Өргөдлийн талаар жишээ ярихад гэр хүссэн өргөдөл бариад 10 жил явсан хүн байна. Дүүргийн өмнөх удирдлагууд өөрсдөө шоу хийж тойрон хүрээлэгч нартаа гэрээ өгчихдөг. Ядуу иргэд горьдлого тээгээд ирэхээр цаасаар хуураад явуулдаг байж. Иймэрхүү үзэгдлүүд дүүрэгт газар авсан байна.
-Удахгүй урин орж бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ. Танай дүүргийн хувьд ямар ажлууд хийгдэх вэ. Энэ жилийн дүүргийн төсвийг сонирхоё?
-Дүүргийн хүн амын индексээр тооцож манайд энэ жил дөрвөн тэрбум төгрөг хуваарилсан. Төсвийн мөнгөөр юу хийх талаар 100 мянга гаруй хүнээс санал авахад 3.6 тэрбум төгрөгийг цэцэрлэггүй хороонд цэцэрлэг баръя гэсэн. Гэхдээ энэ мөнгөөр хоёр юм уу гурван цэцэрлэг бариад л дуусна. Тэгэхээр бид яах вэ. Дүүргийн Засаг даргын үндсэн ажил бол хотын үүдэнд суух. Иргэдийн татвараар дүүрэг төсвөө бүрдүүлдэг. Дүүргийн нутаг дэвсгэрт ямар нэгэн зөрчил гаргаад торгууль тавилаа гэхэд тэр мөнгийг хот руу өгөөд буцаад гуйж авдаг. Жишээ нь, энэ хавиар машин байнга хурд хэтрүүлэн давхиад байгаа учраас хурд сааруулагч хиймээр л байдаг. Харин ингэхийн тулд би хотод жилийн өмнө төсвөө бариад очих ёстой.
-Та өмнө нь нийслэлийн Засаг даргын орлогч байсан. Яагаад дүүргийн Засаг дарга болохоор шийдсэн юм бэ?
-Би Баянзүрх дүүргийн Ардчилсан намаас сонгогдсон. Миний шийдвэр гэхээсээ илүү хамт олны шийдвэрийг хүндэлнэ. Тэгээд л дүүргийнхээ ажлыг эхнээс нь зөв гольдрилд нь оруулчих юмсан гээд олон ажил хийхээр төлөвлөж байна. Гэхдээ хэцүү юм.
-Дүүргийнхээ ажлыг цэгцлэхэд хэр хугацаа орох юм шиг байна?
-Дор хаяж зургаан сар. Түүнчлэн дүүргийн эрүүл мэндийн асуудал тааруу. Хувийн эмнэлгүүд иргэдэд төлбөртэй үйлчилж, ядуу мөнгөгүйд нь үйлчлэхээ байж. Иргэдэд үйлчилдэг нь 100 хувь хувийн эмнэлэг байх юм. Төрийн үйлчилгээг иргэдэд саадгүй хүргэдэг эмнэлэгтэй болох юмсан гээд олон асуудал байна л даа.
-Томоохон зах худалдааны төвүүдийг дагаад хогны асуудал дийлдэхээ байлаа. “Нарантуул” захын эргэн тойрон хөглөрсөн хог л байх юм. Дээр нь, гэр хорооллынх. Яаж цэгцлэх вэ?
-Систем нь буруу. Айл тогтой байхын тулд 2000 төгрөг төлдөг. Хогийг ТҮК-д хариуцуулаад өгчихсөн. Миний удирдлага дор орохгүй. Иймэрхүү бүтэцтэй. Аль болох цэгцлэхээр үзээд л байна. Иргэд хашаа цэвэрхэн л бол бусад нь хамаагүй гэсэн хандлагатай болж. Манайх 28 хороотойгоос 20 нь гэр хорооолол. Тиймээс гэр хорооллын 50-80 өрхөд газар өмчлөх эрхийг нь олгоод Газар өмчлөгчдийн холбоо байгуулна. Иймэрхүү зохион байгуулалт хийх хэрэгтэй байна. Тэгээд иргэдтэй нэг бүрчлэн уулзахгүй ГӨХ-ийн дарга нартай нь уулзаад танай аль хэсгээр гэмт хэрэг их гарч байна, цэцэрлэг, зам хэрэгтэй байна уу гэсэн саналыг нь аваад хөрөнгө оруулалт хийнэ. Тэрнээс би Шар хаданд амьдардаггүй хүн тэр хавийг мэдэхгүй. Тиймээс иргэддээ үнэн зөв мэдээлэл өгч нээлттэй ажиллана. Санасан ажлууд бий. Түүнийгээ хийсэн хойноо хийчихлээ гээд үзүүлэх хэрэгтэй байх.
-Туул голын эх танай дүүргийн нутаг дэвсгэрт хамрагддаг. Гэтэл хамгаалалт нь муу байна гэдэг?
-Дүүрэг нэг их оролцоод байдаггүй. Туул голыг хамгаалах төрийн өмчит байгууллага байгуулагдсан, дээр нь нийслэлийн Байгаль хамгаалах газар гээд олон байгууллага бий. Дүүрэг бол эргэн тойрных нь хогийг цэвэрлэх үүрэгтэй. Мөн газар олгохдоо Усны тухай хуулиар усны сав газар олгодоггүй.
-Туул гол гэснээс хоёулаа яриагаа дүүргээс хальж, хот руу хандуулъя. Нийслэлийн цэвэр усны нөөц барагдлаа гэх юм. Энэ талаар юу хэлэх вэ?
-Гадаадын технологиуд их байдаг юм билээ. Голландчууд хэрэглэсэн усныхаа 70 гаруй хувийг ашигладаг. Манайд цөөн айл бохир усаа шүүдэг. Тэгэхээр бид хөрсний усыг хэмнэх шаардлагатай. MCS компани өдөрт нэг мянган тонн цэвэр усыг зүгээр асгадаг. Уг нь, тэр усыг цэвэршүүлээд дахин хэрэглэх ёстой байхгүй юу. Магадгүй, нийслэлийн 500 мянган хүний усны эргэлт байсан байх. Одоо хотод сая 500 мянган хүн амтай. Шинэ технологи хэрэглэхгүй бол гол ширгэнэ. Нийслэлийн хүн ам албан ёсоор сая 200 мянга гэж байгаа ч гадаадын ажилчид, орж гарч байгаагаа тооцохоор сая 200 хол гараад явчихаж байгаа юм.
-Дүүргийн хэмжээнд Тэрэлж, Гачуурт гээд эрэлт ихтэй газрууд байдаг. Энэ жилийн тухайд хаагуур газар олгохоор байгаа бол?
-Одоохондоо мэдэхгүй байна. Газар төлөвлөлт гэж бий. Голын эх, сав газар газар олгодоггүй хуультай. Надад тайлагнах хүн алга. Тэгэхээр бүх юмыг шинээр хийх болчихоод байна. Хууль бусаар олгосон газрын зөвшөөрлийг болиулаад системтэйгээр иргэнд ингэж газар олгоно зохион байгуулалтад оруулах ёстой л доо. Одоо бол хүн ажилдаа явахын тулд айлын хашаа нэвтэлж гарч байна шүү дээ. Надад газрын албаны гээд үүрэг өгөх хүн ч алга. Дүүргүүдийн газрын алба татан буугдсан.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.-Та ажлаа аваад сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд дүүрэгтээ ямар ажил эхлүүлээд байна вэ?

3.6 тэрбум төгрөгөөр хоёр, гурван цэцэрлэг л бариад дуусах байх

0 Сэтгэгдэл