Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
ТӨМӨР ЗАМЧИД ОНЫ ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА
УБТЗ-ын хамт олон 2012 оны хөдөлмөрийн уралдаанд шалгарсан алба, хэлтэс, байгууллага, салбар, нэгжээ өчигдөр шагнаж урамшууллаа. УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Сэрээнэндорж “Улиран одож буй луу жилд Улаанбаатар төмөр замын хэмжээнд хийж гүйцэтгэсэн ажлаараа 25 хүн хөдөлмөрийн аварга боллоо. Жил бүрийн Цагаан сарын өмнө шилдгүүдээ шалгаруулж, шагнадаг уламжлалтай. Луу жилд манай хамт олон анх удаа 70 км замыг барьсан. 96 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан зэрэг олон ажлыг хийж гүйцэтгэсэн. Ирэх могой жилд бид 70 км-ээс дээш замын барилгын ажил гүйцэтгэж, 20 сая тонноос дээш хэмжээтэй ачаа тээвэрлэхээр төлөвлөж байна. Мөн хол, ойрын жижиг өртөөнүүдэд ажилчдынхаа орон сууцыг үргэлжлүүлэн барьж байгуулна. Цаашдаа вагон, зүтгүүрүүд олноор худалдаж авна гээд олон сайхан төлөвлөсөн ажил бий. Могой жилийг хувьдаа их бэлгэшээж байгаа. Учир нь, газраар хэвлийгээрээ явдаг амьтан болохоор галт тэрэгний хөдөлгөөнтэй их адилхан гэж бэлгэшээж байна” хэмээн ярилаа.
УБТЗ үүсэн байгуулагдснаас хойш 13 жилийн дараа 1963 оноос ажил үйлсээрээ бусдыг манлайлсан хүмүүсээ хөдөлмөрийн аварга цолоор шагнадаг болжээ. 50 дахь жилтэйгээ золгож буй энэ удаад 28 хөдөлмөрийн аварга төрлөө.
У.Бадам
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан