Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Британи боолчлолыг “хуульчилна”

Их британид цагаачлалын хуулийг өөрчилсний дараа гэрийн зарцын тоо эрс нэмэгджээ. Шинэ хуулиар бол ажил олгогч нь визийг нь өөрчлөх хүсэлт гаргаж, үйлчлэгчээр авна гэсэн тохиолдолд тус улсад оруулдаг болсон юм байна. Ингэснээр гэрийн зарц, үйлчлэгчид ялангуяа эмэгтэйчүүд тус улсаас хөөгдөхөөсөө айгаад хямд хөлсөөр зарцлагддаг боллоо гэж Independent сонин бичжээ. Энэ нь тэднийг сэтгэлзүйн болон биеийн хүчний дарамтад оруулж, зодуур, тэр байтугай бэлгийн хүчирхийллийг ч чимээгүй өнгөрөөж тэсвэрлэхэд хүргэдэг гэжээ. Гэрийн үйлчлэгч, зарц нар бүтэн жил гэрээс гарахгүй, ямра ч хөлс хүчгүй ажилладаг жишээ олон гэнэ. Хүмүүнлэгийн байгууллагын мэдээллээр бол хуулийг өөрчилснөөс хойш сүүлийн хагас жилд ийм хохирлын тоо 20 хувиар өсчээ.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тооцоогоор дэлхийдээр өнөөдөр 52 сая хүн, үүний 83 хувь нь эмэгтэйчүүд зарцын хөдөлмөр эрхэлж байгаа гэнэ. Тэдний сайндаа л 10 хувь нь өөрийнхөө хүний эрхийг эдэлдэг гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан