Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Нийслэлийн багш нарт хүндэтгэл үзүүллээ

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Монголын багш нарын 47 дахь баярыг тохиолдуулан нийслэлийг хөгжүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан  багш ,ажилтнууд  болон  өөрийн биеийг үл хайрлан бусдын амь насыг  аварч цусаа харамгүй бэлэглэдэг  трансфизилогичдын холбооны хүндэт доноруудыг  шагнаж урамшууллаа.

Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн багш Ш.Бямбасүрэн, Мэргэжлийн сургалттай биеийн тамир спортын дунд сургуулийн багш, дасгалжуулагч Б.Гунгаа  нарыг “Хангарьд” одонгоор,  БЗД-ийн 55-р сургуулийн багш  Я.Туяа , СБД-ийн 71-р сургуулийн багш Ю.Цогзол нарын 12 хүнийг Нийслэлийн ИТХ-ын Хүндэт тэмдгээр, СБД-ийн 71-р сургуулийн багш Б.Энхтуяа, СБД-ийн 25 цэцэрлэгийн багш М.Гэрэл-Од нарын 8 хүнийг  “Хүндэт өргөмжлөл”-өөр, СБД-ийн 25-р цэцэрлэгийн туслах багш Н.Ичинхорлоо, СБД-ийн бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч С.Дуламсүрэн нарыг “Хүндэт үнэмлэх”-ээр тус тус шагналаа. Энэ үеэр  О.Шагдар , Ж.Долгорсүрэн нарын 6 буурайд хүндэтгэл үзүүлэн  гарын бэлэг гардуулсан юм.  Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга  одон медалиар энгэрээ мялаалгасан нийт багш, ажилтан, доноруудад сар шинийн баярын мэнд хүргэж,  энэхүү хүндэтгэл нь та бүхний хүүхэд,залуучуудын оюунд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж, бүтээлч ажлыг урамшуулсан  үйл явдал болж байна гэж   онцоллоо  гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл , олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан