Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 6 ГҮҮРЭН ГАРЦ, ОЛОН ТҮВШНИЙ ОГТЛОЛЦОЛ БАРИНА
 БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох Экспортын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Улаанбаатар хотод хэрэгжүүлэх зургаан гүүрэн гарц, олон түвшний огтлолцол барих төслийн хүрээнд Баруун 4 замын олон түвшний огтлолцол барих ажлын гүйцэтгэгч “China Railway International” компани, Яармагийн гүүрийн орчимд барих олон түвшний огтлолцол болон Замын Цагдаагийн газрын баруун өмнөх уулзварт барих гүүрэн гарцын ажлуудын гүйцэтгэгч “China Railway 20 Bureau Group Corporation” компаниуд хийж гүйцэтгэхээр боллоо.  Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж нар гүйцэтгэгч компаниудын удирдлагуудтай гэрээнд гарын үсэг зурж батламжиллаа.

Баруун 4 замын олон түвшний огтлолцлын барилгын ажлыг 2013 оны 02 дугаар сарын 15-наас 2015 оны 12 дугаар сарын 31 хүртэл, Яармагийн гүүрийн орчимд барих олон түвшний огтлолцол болон Замын Цагдаагийн газрын баруун өмнөх уулзварт барих гүүрэн гарцын ажлыг 2013 оны 02 дугаар сарын 15-наас 2015 оны 11 дүгээр сарын 31 хүртэл гүйцэтгэх гэрээг ийнхүү байгуулав гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ЭКСПОРТЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ

ЗЭЭЛИЙН ХӨРӨНГӨӨР УЛААНБААТАР ХОТОД БАРИХ 6 ГҮҮРЭН

ГАРЦ, ОЛОН ТҮВШНИЙ ОГТЛОЛЦЛЫН ГҮЙЦЭТГЭГЧ

КОМПАНИУДЫН ЖАГСААЛТ, ТӨСӨВТ ӨРТӨГ 

 

 

Төслийн нэр

 

Гүйцэтгэгч

 

Төсөвт өртөг

/ам.доллар/

1

Баруун 4 замын олон түвшний огтлолцол

China Railway International Limited Co.,ltd

 

52 498 500.00

2

Яармагийн гүүрийн орчимд барих олон түвшний огтлолцол

China Railway 20 Bureau Group Corporation

 

30 786 600.00

3

Замын Цагдаагийн газрын баруун өмнөх уулзварт барих гүүрэн гарц

China Railway 20 Bureau Group Corporation

 

35 692 600.00

2

Баянбүрдийн аюулгүйн тойрогт барих олон түвшний огтлолцол

Xinjiang Beixin Road аnd Bridge Group Co., Ltd”

 

36 299 900.00

5

Саппорогийн аюулгүйн тойрогт барих олон түвшний огтлолцол

 

Гүйцэтгэгч тодроогүй

 

-

6

Сонсголонгийн гүүрэн гарц

Гүйцэтгэгч тодроогүй

-

                 НИЙТ

155 277 600.00

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан