Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Нийслэлийн албан хаагчид малчдадаа туслах уриалгад нэгдлээ


Улсын хэмжээнд 18 аймгийн 91 суманд өвөлжит хүндэрч нутаг дэвсгэрийн 70-аас илүү хувьд нь цасан бүрхүүл тогтож, өвөлжит хүндэрсэн нөхцөл байдал үүсжээ. Ялангуяа Өвөрхангай, Хөвсгөл, Завхан, Архангай, Баянхонгор зэрэг аймагт байдал илүү хүндэрсэн байна. Өвөлжилт хүндэрсний улмаас өнгөрсөн жилийн эцсээр тоолуулсан 40,4 сая толгой малаас 32700 нь буюу нийт мал сүргийн 0,8 хувь нь хорогдоод байгаа юм байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч нийт ард иргэд болон, аж ахуйн нэгж байгууллага бүр малчдадаа туслах аян өрнүүлэх уриалгыг гаргасан бөгөөд энэхүү уриалгыг Нийслэлийн Удирдалгын зөвлөлийн ээлжит хуралдаанаас дэмжиж оролцох шийдвэр гаргалаа.

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан  малчин түмэндээ туслах уриалгыг дэмжиж,  байгалийн давагдашгүй хүнд нөхцөлийг хохирол багатай даван туулахад нь сэтгэл санаа, эд материалын дэмжлэг үзүүлэхийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж байгууллага,  нийт албан хаагч иргэдэд уриаллаа.

Энэхүү уриалгын дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Захирагчийн ажлын алба, нийслэлийн харьяа байгууллагын албан хаагч, ажилчид сайн дурын үндсэн дээр нэг өдрийн цалингаа малчин түмэндээ тусламж болгон хандивлахаар боллоо гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан