Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Энэ онд нийслэлд 75.5 км зам барина
Нийслэлд энэ жил шинээр буюу он дамжин хэрэгжих нийт 45 авто зам, замын барилгын ажил байгаа аж. Тодруулбал, 462 тэрбум 497 сая гаруй төгрөгийн санхүүжилтээр 75,5 км авто замыг шинээр барих юм. Гэхдээ энэ нь зөвхөн улсын төсөв болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр мөн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх гэнэ. Мөн гадаадын байгууллагуудын буцалтгүй тусламжаар хэрэгжих хэдэн хэдэн зам барилгын ажил хийгдэхээр талууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. Тухайлбал, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Бээжингийн гудамжны авто зам, гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийх юм байна. Үүнд, 0.9 км авто замыг шинэчилж, 60 метр урт гүүрийг өргөтгөж, борооны ус зайлуулах шугам шинээр хийх юм байна. Энэ ажилд нийтдээ 39 сая Юаны хөрөнгө оруулалт хийгджээ. Мөн БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Баруун 4 зам дээр олон төвшний огтлолцол шинээр барих ажилыг хийхээр төлөвлөсөн байна. Энэ хүрээнд 4 км авто зам, 1000 у/м гүүрэн байгууламж, борооны ус зайлуулах шугам зэргийг шинээр барих юм байна. Энэхүү ажил нь нийтдээ 52.5 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжих аж. Харин энэ онд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 26-р хороо, Нарны зам, Баянмонгол хорооллыг холбосон 0.2 км авто зам, автомашины нүхэн гарцын хамт шинээр барих бол, Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжиж байгаа Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 км авто зам, 120 у/м гүүр шинээр барих юм байна. Мөн Хөгжлийн банкны санхүүжилтээр Ажилчны гудамж, Дунд голын доод гүүрийг шинэчлэх, хос гүүр болгож шинээр 35 у.м гүүрийг барих юм байна.

0 Сэтгэгдэл