Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Ховд, Өмнөговь, Говьсүмбэр, Дархан, Багануур, Төв аймгийн төвүүдийн ерөнхий төлөвлөлт хийгдэнэ
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, Гудамж болон Хурдны зам төслүүдийн талаар Барилга, хот байгуулалтын яамнаас гадаадын зураг төслийн байгууллагуудад өчигдөр мэдээлэл өглөө. Уулзалт ярилцлагад Япон, Солонгос, Герман,Франц, Швейцарь, Хятад зэрэг 10 гаруй орны зураг төслийн компанийн төлөөлөл оролцов.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаас танилцуулсан юм.  Эхний ээлжинд зургаан аймгийг Улаанбаатар хоттой хар замаар холбох ажил хийгдэнэ. Тавантолгой, Сайншандын чиглэлд төмөр замын далан суваг татах зэрэг ажлууд бий. УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлхи хөгжлийн  чиг хандлагыг баталсан.  Ерөнхий төлөвлөгөө өмнө нь байсан ч өнөөдрийг хүртэл тодорхой бодлого чиглэлгүй байв.  Тиймээс 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголоор төвлөрлийг сааруулах, дагуул долоон хотыг хөгжүүлэх зэрэг концепци гарсныг гадаадын зураг төслийн байгууллагынханд хэллээ.
Ховд, Өмнөговь, Говьсүмбэр, Дархан, Багануур, Төв аймгийн төвүүдийн ерөнхий төлөвлөлт хийгдэнэ. Эдгээр төлөвлөлтийг өөр маягаар хийх, энд та бүхний оролцоо чухал гэдгийг сайд зураг төслийн байгууллагынханд онцоллоо. Мэдээж монголын зураг төслийн байгууллагууд та бүхэнтэй хамтарч энэ ажилд оролцоно гэв.  Аюулгүй, амар тайван, жишиг болохуйц хот төлөвлөлтийг хийх нь  та бүхэнд нэр хүндийн хэрэг байх болов уу.  Цаашдаа аймгийн төвүүдийн төлөвлөлт гэлтгүй томоохон суурин газруудад инженерийн шугам сүлжээ барих, бусад ажилд  гадны нэр хүндтэй байгууллагуудыг оролцуулах бодолтой байгаа гэдгээ  сайд илэрхийллээ.
Улаанбаатарт ганцхан цэвэрлэх байгууламж байна. Хүн амын төвлөрөл хэсэгчилсэн цэвэрлэх байгууламжтай болохыг шаардаж байгаа. 30 гаруй мянган хүн амьдарч байгаа Багануурыг, мөн Багахангай, Налайх, Өлзийт хороолол, Туул тосгоны орчмыг хөгжүүлж төвлөрөл сааруулах бодлого баримтална гэлээ. Ерөнхий  төлөвлөгөөний тодотголоор Улаанбаатар хотод хурдны зам баригдана. Тиймээс Эдийн засгийн хөгжлийн яамнаас Хурдны зам болон Гудамж төслүүдийг Барилга, хот байгуулалтын яам, Улаанбаатар хотын холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулжээ.
Улаанбаатарт Сэлбэ, Бэлх, Баянгол амны чиглэлд хотын зах руу чиглэсэн хурдны зам барина. Гудамж төсөл хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах гарц байх болно гэдгийг танилцууллаа. Зураг төслийн байгууллагууд хот төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажилд оролцох хүсэлтэй байна гэдгээ хэлж харин ямар байдлаар дээрхи ажлуудыг хийж болох вэ зэрэг асуудлаар яриа өрнүүллээ гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан