Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Т.Батдорж : Хууль бусаар хувийн өмч болгочихоод нийтийг хохироож болохгүй
 Хотын төвийн зургаан дүүргийн тохижилт үйлчилгээний компаниудын хувьчлалыг өнгөрсөн сарын 30-нд хүчингүй болгох шийдвэрийг Нийслэлийн Өмч хувьчлах комиссоос гаргасан. Тус шийдвэрийг  ТҮК-ийн удирдлагууд хууль бус гэж эсэргүүцэн, түр хороо хүртэл байгуулаад  байгаа юм. Харин энэ талаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдоржоос тодрууллаа.


Нийслэл хотын  төвийн зургаан дүүргийн ТҮК-ийн  хувьчлалыг яагаад  эргэж харах болов?

Сая гаруй хүн амтай Улаанбаатар  хотын хамгийн чухал асуудлуудын нэг нь хотын тохижилт, хог, цас мөс, ногоон байгууламжийн асуудал байдаг. Тохижилт үйлчилгээний компаниудыг анх хувьчлахдаа дээрх ажлуудыг өмнөхөөс нь дээрдүүлэх, улам сайжруулах зорилгоор менежментийн хувьчлал хийсэн. Гэтэл хувьчлаад ямар үр дүнд хүрснийг хотын хүн бүр мэдэж байгаа. Гэр хороолол, гудамж талбай хогондоо дарагдаж, цас мөсөө дор бүрд нь цэвэрлээгүйн  улмаас халтиргаа гулгаа  үүсдэг ийм л дүр төрхтэй явж ирсэн. Тиймээс  хувьчилсан гэрээний зохих заалтын дагуу үүргээ биелүүлээгүй тул нийслэлийн өмчид буцаан авч байна.

Хотын энэ шийдвэрийг төр хувийн өмчид халдсан гэж үзэх хүмүүс байна.?

Ер нь ТҮК, нийтийн тээвэр гэх мэт салбарыг нийтийн эрх ашгийн үүднээс хот нуруун дээрээ үүрч эрсдэлийг хариуцаж явах нь зүйтэй юм. Хувьчилж болдог, болдоггүй салбар гэж байна. Эдгээр салбарууд бизнесийн ашиг хөөх бус нийтийн сайн сайхны төлөө ажиллах учиртай. Хувьчлалын гэрээнд зааснаар  зохих үүргээ биелүүлээгүй бол нийслэл  өмчөө буцааж авна гэсэн заалт бий. Тиймээс тэд үүргээ биелүүлээгүй, тэгээд л нийслэл өмчөө буцаан авч байгаа юм . Үүнд хувийн өмчид халдсан зүйл огт байхгүй. Гэрээний хариуцлага тооцож байгаа л асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй .Тэд үүргээ сайн биелүүлсэн бол өнөөдөр хотын хог ийм түвшинд хүрэхгүй л байх байсан .Энэ нь иргэдийн эрүүл мэндтэй ч холбоотой асуудал шүү дээ .Нөгөөтэйгүүр өмчийг олж авахдаа зөв замаар, шударгаар олж авах хэрэгтэйг хэлье. Ийм замаар хувийн өмчтэй болоод нийтийг хохироож болохгүй .Бид чинь цэвэр орчинд амьдрах эрхтэй хүмүүс.

Энэ маргаанаас үүдэлтэйгээр  ТҮК-ийн ажил зогсож, хот хогондоо дарагдчихлаа гээд байгаа. Ажилчид ажил хаялт хийчихсэн байгаа юм уу?

Тийм юм огтхон ч байхгүй .Дүүргийн удирдлагууд ТҮК-ийн асуудлыг анхааран ажиллаж байгаа. Энэ завсарын үед ажил цалгардуулахгүй байх талаар өгсөн чиглэлийн дагуу ажиллаж байна.  Зарим газар хог ачигдахгүй байгаа байж магадгүй юм.

Энэ асуудал хэзээ цэгцрэх вэ?

Одоогийн ТҮК-иудыг Нийслэлийн өмчит  үйлдвэрийн газар болгон зохион байгуулж,  дүүрэг тус бүр дээр нь ажиллуулна. Дүүргийн засаг дарга нар үйл ажиллагааны болон санхүүгийн удирдлагаар хангаж ажиллах юм. Ер нь аливаа ажилд сэтгэл дутвал ямар байдалд хүрдэг, зориглоод хийвэл ажил яаж  сайжирдгийг харна биз дээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан