Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Мистер Бин 1,4 сая ам.доллараар машинаа засуулжээ
Мистер Биний дүрээрээ алдаршсан жүжигчин Рован Аткинсон жил гаруйн өмнө  “McLaren F1” машинтайгаа осолд орж, мөрөө хүндээр бэртээсэн. Түүний машин ч нүд халтрим эвдэрсэн юм. Маш ховорхон, цөөн тоотойгоор үйлдвэрлэсэн “McLaren F1” машинаа хуучин янзанд нь оруулж, засахын тулд Рован Аткинсон 1,4 сая ам.доллар төлж, шинээр худалдан авахаас дутуугүй мөнгө зарцуулжээ. Учир нь,  “McLaren F1” шиг супермашинуудыг засварлана гэдэг маш өндөр өртөгтэй байдаг ажээ. Ийм машины эд анги бүр нь өндөр үнэтэй, хөдөлгүүрийн булан гэхэд алтадсан байдаг учир шинээр сэлбэг тавьж засах нь шинэ машин бүтээхээс ялгаагүй өндөр өртөг зардалтай байдаг гэнэ.

Тийм ч учраас ийм машин эзэмшдэг хүмүүс төмөр хүлгээ нялх хүүхэд мэт нандигнан хайрлаж, жилд тоотой хэдхэн удаа цаг агаар тогтуун сайхан үед унадаг. Харин Мистер Бин машинаа тэгж гарааштаа хадгалдаг нэгэн биш бөгөөд Британийн түүхэнд хамгийн өндөр даатгалын нөхөн төлбөр авсан автозамын осол гаргасан юм. Тэрээр үнэтэй машинаа өдөр шөнөгүй унадаг шалтгаанаа “Ийм сайхан эдийг эдлэж хэрэглэхгүй байх нь өөрөө гэмт хэрэг” хэмээн тайлбарладаг. Тэрээр “McLaren F1”-аа худалдаж аваад 15 жилийн нүүр үзэж байгаа аж. Түүнийх шиг машин зах зээлд 3,5 сая фунт буюу 5,4 сая ам.доллар орчим үнэтэй байдаг.
Б.Сэвжидмаа


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан