Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Аюулгүй орчинд амьдрах гэж иргэд татвар төлдгийг санаж ажиллаарай гэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  нийслэлийн Засаг даргын орлогч нартай Удирдлагын үр дүнгийн, Дүүргийн Засаг нартай Засгийн газрын чиг үүргийг дүүрэгт төлөөлөн хэрэгжүүлэх, төсвийн шууд захирагч нартай үр дүнгийн гэрээг тус тус  байгууллаа. Энэ гэрээг хуульд заасны дагуу байгуулснаар  санхүү, төсвийн сахилга  хариуцлага нэмэгдэж, төрийн байгууллагын үйл ажиллагаа иргэдэд ил тод, нээлттэй байх боломж бүрдэж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийт удирдах ажилтанд үр дүнгийн гэрээ байгуулсны дараа хандаж хэлсэн үгэндээ “Хүн бүр өөрийн хөлс хүчээ шавхаж олсон орлогоосоо нийслэлийнхээ сайн сайхан, бүтээн байгуулалтын төлөө, аюулгүй тав тухтай орчинд амьдрахын тулд татвар төлж байгаа. Тиймээс та бүхэн  зөв зохистой зарцуулж, нийслэл  хотын хөгжил цэцэглэлт, бидний ирээдүй хойч үе болсон үр хүүхдүүддээ хот шиг хот хүлээлгэн өгөхийн төлөө нэгэн сэтгэлээр хамтдаа зүтгэе.Та бүхэн ч ийм сэтгэлтэйгээр ажлаа эхлүүлж байгаа гэдэгт би итгэлтэй байна” гээд ажлын амжилт хүслээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан