Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Баянгол дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг баталлаа
Тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хурлаар Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөр, 2013 оны нийгэм, эдийн засгийн зорилтыг хэлэлцэн баталлаа. Иргэдийн хурлын төлөөлөгчид энэ удаагийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг иргэдэд чиглэсэн, тэдний оролцоог дэмжсэн хэмээн онцолсон юм. Баянгол дүүргийн Засаг дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Оросоо мөрийн хөтөлбөр, 2013 оны зорилтыг дүүргийн ИТХ-аар батлагдсантай холбогдуулан шинэчлэлийг хамтдаа хийхийг олон нийтэд уриаллаа. 2016 онд үр дүнгээ тайлагнах энэхүү мөрийн хөтөлбөрийг “Аюулгүй амгалан Баянгол”, “Ажилтай орлоготой Баянгол”, “Амины орон сууцтай Баянгол”, “Агаар нь цэвэр Баянгол”, “Авлигагүй Баянгол” хэмээх таван үндсэн бүлэгт ангилан 69 багц ажил хийхээр төлөвлөлөө. Ингээд Засаг даргын Тамгын газрын найман хэлтэс, алба, харьяа 22 байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр 231 үйл ажиллагааг төлөвлөжээ.
Заримаас нь дурдвал Баянгол дүүргийн гэр хорооллын тодорхой цэгүүдэд иргэдийн оролцоотойгоор дахин төлөвлөлт хийж, орчин үеийн тохилог амины болон нийтийн орон сууц барих ажлыг иргэдийн оролцоотой эхлүүлэхээр заажээ. Мөн дүүрэгт хийж буй хөрөнгө оруулалтыг ил тод болгох, санхүүгийн үйл ажиллагаанд иргэдийн хяналтын бүтцийг бий болгох гэх мэтээр авлигаас ангижрах заалтуудыг тусгасан байна.
Тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хурлаар Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөр, 2013 оны нийгэм, эдийн засгийн зорилтыг хэлэлцэн баталлаа. Иргэдийн хурлын төлөөлөгчид энэ удаагийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг иргэдэд чиглэсэн, тэдний оролцоог дэмжсэн хэмээн онцолсон юм. Баянгол дүүргийн Засаг дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Оросоо мөрийн хөтөлбөр, 2013 оны зорилтыг дүүргийн ИТХ-аар батлагдсантай холбогдуулан шинэчлэлийг хамтдаа хийхийг олон нийтэд уриаллаа. 2016 онд үр дүнгээ тайлагнах энэхүү мөрийн хөтөлбөрийг “Аюулгүй амгалан Баянгол”, “Ажилтай орлоготой Баянгол”, “Амины орон сууцтай Баянгол”, “Агаар нь цэвэр Баянгол”, “Авлигагүй Баянгол” хэмээх таван үндсэн бүлэгт ангилан 69 багц ажил хийхээр төлөвлөлөө. Ингээд Засаг даргын Тамгын газрын найман хэлтэс, алба, харьяа 22 байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр 231 үйл ажиллагааг төлөвлөжээ. Заримаас нь дурдвал Баянгол дүүргийн гэр хорооллын тодорхой цэгүүдэд иргэдийн оролцоотойгоор дахин төлөвлөлт хийж, орчин үеийн тохилог амины болон нийтийн орон сууц барих ажлыг иргэдийн оролцоотой эхлүүлэхээр заажээ. Мөн дүүрэгт хийж буй хөрөнгө оруулалтыг ил тод болгох, санхүүгийн үйл ажиллагаанд иргэдийн хяналтын бүтцийг бий болгох гэх мэтээр авлигаас ангижрах заалтуудыг тусгасан байна.
0 Сэтгэгдэл
























