Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Монголын сэтгүүл зүйн 100 жилийн ойг тэмдэглэнэ
Монголд үндэсний сэтгүүлзүй үүссэний түүхт 100 жилийн ой ирэх гуравдугаар сарын 6-нд тохионо. Монголын сэтгүүлзүйн ууган байгууллага МСЭ энэ ойг угтсан нэг жилийн бүтээлч аян зарлаж нэлээдгүй ажил хийгээд байгаа юм. Энэ ажлын хүрээнд МСЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид сэтгүүлзүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагуудын удирдлагуудтай өчигдөр уулзаж түүхт ойгоо хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар санал солилцлоо. Монголын хэвлэлийн хүрээлэн, Глоб интернэшнл, Монголын өдөр тутмын сонинуудын холбоо, Монголын сонины холбоо, Эмэгтэй сэтгүүлчдийн “Даймонд” клуб, Монголын телевизүүдийн холбоо, Монголын радио телевизийн академи, Монголын сайтуудын ассоциац, Монголын сэтгүүлзүйн академи, Монголын орон нутгийн сэтгүүлчдийн холбоо зэрэг байгууллагууд түүхт ойгоо сурталчлах, өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх талаар хамтран ажиллахаар тохиролцов.
Монголын сэхээтнүүд бие даан гаргасан “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар хэвлэгдсэн гуравдугаар сарын 6-нд 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлснээр энэ ажил өндөрлөчихгүй, энэ оны турш цуврал арга хэмжээ зохион байгуулах нь зүйтэй гэж талууд тохиролцсон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан