ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Оскарын шагнал хүртэгсдийн 71 хувь нь нулимс унагадаг
Кино ертөнцийн хамгийн том үйл явдал болох Оскарын наадам хоёрхон хоногийн дараа болох гэж байна. Ямар кино, хэн гэдэг жүжигчин Оскарын эзэн болох бол хэмээн тааж ядан байгаа энэ өдрүүдэд үе үеийн Оскарын эзэд шагналаа гардан авахдаа ямар үг хэлж байсныг судалсан байна.
Оскарын гол шагналууд болох шилдэг жүжигчин, шилдэг найруулагчийн шагналыг хүртэгсэд Оскарын алтан хүнийг гардан авсныхаа дараа үг хэлэхдээ ихэвчлэн кино академид талархлаа илэрхийлснээр үгээ эхэлдэг байна. Шагнал хүртэгсдийн 71 хувь нь үг хэлэх явцдаа нулимс унагадаг бөгөөд мэдээж ийм сэтгэл хөдлөл эмэгтэйчүүдийн дунд илүү их ажиглагддаг.

Сүүлийн 15 жилийн наадмаас Оскарт хүртсэн шилдэг эмэгтэй жүжигчдийн 75 хувь нь тайзнаа уйлсан байдаг бол цорын ганцхан найруулагч нулимс унагасан байдаг нь Стивен Спилберг “Шиндлерийн бүртгэл” киногоороо 1993 онд Оскар хүртсэн жил байв. Жил ирэх тусам шагналтнуудын хэлэх үг уртассаар байгаа бөгөөд дунджаар 40 секундээс хоёр минут хүртэл үргэлжилдэг болжээ. Оскарын шагнал хүртэгсэд тайзнаас үг хэлэхдээ хамгийн хайртай дотны, хүндтэй хүмүүстээ баярласан сэтгэлээ илэрхийлдэг. Тэгвэл Оскарын ёслолд ингэж нэрээ дуурсгаж, хамгийн олон хүнээс талархлын үг сонссон хүн бол алдарт продюссер Харви Уэйнштейн юм. Түүнд баярлаж явдгаа онцлон хэлсэн Оскарын тайзнаас хэлсэн 12 хүн байна. Тэгвэл Бурхандаа талархъя гэж хэлсэн хүн түүнээс ч бага буюу 11 байдаг ажээ. Оскарын шагналыг эрчүүд хүртэхдээ ихэвчлэн дээш нь өндөрт өргөдөг бол эмэгтэйчүүд ихэвчлэн хоёр гараараа барьж зогсдог зуршил бий.

Найруулагч Харви Уэйнштейн /баруун гараас/
Кино ертөнцийн хамгийн том үйл явдал болох Оскарын наадам хоёрхон хоногийн дараа болох гэж байна. Ямар кино, хэн гэдэг жүжигчин Оскарын эзэн болох бол хэмээн тааж ядан байгаа энэ өдрүүдэд үе үеийн Оскарын эзэд шагналаа гардан авахдаа ямар үг хэлж байсныг судалсан байна. Оскарын гол шагналууд болох шилдэг жүжигчин, шилдэг найруулагчийн шагналыг хүртэгсэд Оскарын алтан хүнийг гардан авсныхаа дараа үг хэлэхдээ ихэвчлэн кино академид талархлаа илэрхийлснээр үгээ эхэлдэг байна. Шагнал хүртэгсдийн 71 хувь нь үг хэлэх явцдаа нулимс унагадаг бөгөөд мэдээж ийм сэтгэл хөдлөл эмэгтэйчүүдийн дунд илүү их ажиглагддаг.

0 Сэтгэгдэл