Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Залуус “Авлига би авахгүй, би өгөхгүй” лекцэнд хамрагдлаа

Өнөөдөр МЗХ-ны гүйцэтгэх хорооны залуучуудад АТГ-ын мэргэжилтэн Д.Мөнхжаргал авлигын хор уршгийн талаар лекц уншжээ. МЗХ-ны удирдлагууд “Авлига би авахгүй, би өгөхгүй” аяны хүрээнд ийнхүү гүйцэтгэх хорооны залуучуудаа авлигын хор уршгийн талаарх лекцэнд хамруулсан байна. Энэ сарын 18-наас эхлэн ажлын цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулж, өглөөний 07 цаг 30 минутаас ажиллах болсон МЗХ-ныхон байгууллагынхаа залуучуудын ажлын бүтээмжийг дээшлүүлэх, түүнчлэн тэдэнд өөрийгөө хөгжүүлэх, сургалт лекцэнд хамрагдах боломж, хугацааг олгож өгөх үүднээс ажилчдынхаа дунд өглөөний лекцийг зохион байгуулдаг болж байгаа юм байна. Дашрамд хэлэхэд МЗХ-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг, долоо хоног бүр болдог цуврал лекцүүд эхэлж байгаа бөгөөд ямар хүмүүстэй уулзаж ярилцах талаар залуучуудаас цахим ертөнцөөр дамжуулан санал авч байгаа гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан