Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Оскар авсан киноны орлого 10 гаруй сая ам.доллараар өсдөг
Оскарын шагнал хүртэх нь кино уран бүтээлчдийн хувьд нэр хүнд авчраад зогсохгүй эдийн засгийн хувьд ч ихээхэн ашиг дагуулдаг байна. Кино мэргэжилтнүүдийн судлан тогтоосноор найруулагч нь Оскар хүртсэн киноны “box-office”-ын орлого 11 сая ам.доллараар нэмэгддэг байна. Өөрөөр хэлбэл Оскарын шагналтай найруулагчийн бүтээл рүү үзэгчид хошуурч, орлого нь ийм хэмжээгээр өсдөг гэсэн үг. Тэгвэл эмэгтэй гол дүр нь  Оскарын эзэн болсон киноны  орлого 2,3 сая ам.доллараар нэмэгддэг байна. Харин эрэгтэй гол дүр нь Оскар хүртэхэд орлого нэг сая ам.доллараар л өсдөг гэнэ. Тэгвэл туслах эрэгтэй, эмэгтэй дүрийн жүжигчин нь шагнал хүртлээ гэхэд орлого ашигт огтхон нөлөө үзүүлдэггүй байна. Харин шилдэг монтаж эвлүүлэг гэх мэт техникийн төрлийн номинацад тэргүүлвэл үзэгчдийг эргүүлэн татаж, орлого ашиг нь даруй 10 гаруй сая ам.доллараар өсдөг байна. Тэгэхээр Оскарын шагнал хүртэх нь кино уран бүтээлчдийн хувьд нэр хүндээ ч өсгөх басхүү орлогоо ч ахиулах нэг том шат болдог ажээ.  
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан