Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Тэр үргэлж эхний эгнээнд явсан...
Бараг зургаан жилийн өмнө тэр “Би энэ ажилдаа үнэхээр дуртай. Хэзээ ч түүртэж, төвөгшөөж, ядарч, халгаж үзээгүй. Гэхдээ миний ажил хүссэнээ хийх эрх чөлөө хангагдсан үед л хамгийн сайхан байдаг...” хэмээн ярьж байсан юм. Үнэхээр ч тэр хэзээ ч сэтгүүлчийн ажлаас халгаагүй. Сэтгүүлзүйн талбарыг фронттой зүйрлэвэл тэр хэзээ ч хоёрдугаар эгнээнээс урагш зүтгээгүй. Тэр дандаа өмнө нь явжээ.
Тэгж явахдаа нийгмийн өнгийг харлуулж байгаа асуудлуудыг зоригтойгоор уудлан гаргаж ирж, нийтийн эрх ашгийн төлөө тод дуугарч, өмгөөлж чаддаг байсан. Тэр бусаддаа үлгэрлэж чаддаг байсан. Тэр хэдийгээр нас залуу ч их олон хүнийг Монголын сэтгүүлзүйд нутагшуулж, зааж, сургасан хүн. Тиймээс ч үзэг нэгт андууд нь дэндүү эрт цаг бусаар энэ хорвоог орхисон түүний араас зүрхнийхээ угаас гашуудаж байна. Эмгэнэн харуусч байна.
Явсных нь араас зориуд магтаж байна гэж хэн ч хэлэхгүй биз ээ. Тэрбээр сэтгүүлчийн хувиар аливаа асуудлын араас мөшгин орохдоо, лавшруулан төнхөхдөө муйхар зоригийг урдаа барьдаггүй байсан. Харин маш зөв дүн шинжилгээ хийж чаддаг байсан. Ер нь сэтгүүлч хүн нэр тэргүүнд ялгарах өнцгийн төлөө бус зөв хараатай, ухаалаг зоригтой, хүрэх үр дүнтэй байхын төлөө ажиллаж чадвал, нөгөөх ялгарах өнцөг нь хэдийнээ түүнийх болсон байдгийг харуулж чадсан хүн бол С.Наранбаатар юм.
Монголын сэтгүүлзүйд томоос том орон зайгаа үлдээгээд одсон “NBS" телевизийн захирал, сэтгүүлч С.Наранбаатарын гэр бүл, найз нөхөд, ойр дотны бүхий л хүмүүст Мэдээллийн Сайтуудын Ассоциацийн нийт гишүүн сайтууд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Түүнтэй хамт Монголын сэтгүүлзүйд нэгэн цаг үед, хамтдаа, мөр зэрэгцэн ажиллаж байснаараа бид бүхэн үеийн үед бахархан дурссаар байх болно.
gyn emgenel ilerhiilie. haramsaltai bna. aluurchdiig olooroi!shiitge!
Харамсалтай юм аа
gun emneglel ilerhiilj baina
Бараг зургаан жилийн өмнө тэр “Би энэ ажилдаа үнэхээр дуртай. Хэзээ ч түүртэж, төвөгшөөж, ядарч, халгаж үзээгүй. Гэхдээ миний ажил хүссэнээ хийх эрх чөлөө хангагдсан үед л хамгийн сайхан байдаг...” хэмээн ярьж байсан юм. Үнэхээр ч тэр хэзээ ч сэтгүүлчийн ажлаас халгаагүй. Сэтгүүлзүйн талбарыг фронттой зүйрлэвэл тэр хэзээ ч хоёрдугаар эгнээнээс урагш зүтгээгүй. Тэр дандаа өмнө нь явжээ.Тэгж явахдаа нийгмийн өнгийг харлуулж байгаа асуудлуудыг зоригтойгоор уудлан гаргаж ирж, нийтийн эрх ашгийн төлөө тод дуугарч, өмгөөлж чаддаг байсан. Тэр бусаддаа үлгэрлэж чаддаг байсан. Тэр хэдийгээр нас залуу ч их олон хүнийг Монголын сэтгүүлзүйд нутагшуулж, зааж, сургасан хүн. Тиймээс ч үзэг нэгт андууд нь дэндүү эрт цаг бусаар энэ хорвоог орхисон түүний араас зүрхнийхээ угаас гашуудаж байна. Эмгэнэн харуусч байна.
Явсных нь араас зориуд магтаж байна гэж хэн ч хэлэхгүй биз ээ. Тэрбээр сэтгүүлчийн хувиар аливаа асуудлын араас мөшгин орохдоо, лавшруулан төнхөхдөө муйхар зоригийг урдаа барьдаггүй байсан. Харин маш зөв дүн шинжилгээ хийж чаддаг байсан. Ер нь сэтгүүлч хүн нэр тэргүүнд ялгарах өнцгийн төлөө бус зөв хараатай, ухаалаг зоригтой, хүрэх үр дүнтэй байхын төлөө ажиллаж чадвал, нөгөөх ялгарах өнцөг нь хэдийнээ түүнийх болсон байдгийг харуулж чадсан хүн бол С.Наранбаатар юм.
Монголын сэтгүүлзүйд томоос том орон зайгаа үлдээгээд одсон “NBS" телевизийн захирал, сэтгүүлч С.Наранбаатарын гэр бүл, найз нөхөд, ойр дотны бүхий л хүмүүст Мэдээллийн Сайтуудын Ассоциацийн нийт гишүүн сайтууд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Түүнтэй хамт Монголын сэтгүүлзүйд нэгэн цаг үед, хамтдаа, мөр зэрэгцэн ажиллаж байснаараа бид бүхэн үеийн үед бахархан дурссаар байх болно.
Мэдээллийн Сайтуудын Ассоциаци


0 Сэтгэгдэл
2013.02.28
2013.02.27
2013.02.27
























