Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
С.Очирбат: Дахин төлөвлөлтийг захирагчийн ажлын албаныхан хэрэгжүүлнэ
Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах кампанит ажлыг энэ хавраас өрнүүлэх гэж байна. Ингэхдээ дүүрэг бүрт Захирагчийн ажлын албаны салбар нэгжийг байгуулж, хотын удирдлага, оршин суугчдыг холбох гүүр нь болох юм. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатаас тодрууллаа.
-Захирагчийн ажлын албаны салбар нэгжийг дүүргүүдэд байгуулж байгаа. Сул орон тоо бий болголоо гэх нэгэн ч байна. Энэ нэгжүүд ямар үүрэгтэй юм бэ?
-Засаг даргын мөрийн хөтөлбөрт гэр хорооллыг дахин төлөвлөж, дэд бүтцэд холбох зорилт дэвшүүлснийг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ ажлыг газар дээр нь зохион байгуулж, хэрэгжүүлэх гол дам нуруу нь дүүргүүдэд байгуулсан ЗАА-ны салбар нэгж юм. Тиймээс Улаанбаатар хотын алслагдсан гэр хороололд хотын захирагчийн ажлын алба байгуулсан. Одоогийн байдлаар Дамбадаржаа, Дарь эх, Баянзүрх гээд арван захирагчийн ажлын албаны даргыг нь томилон, ажлыг нь эхлүүлэх гэж байна.
-Энэ салбар нэгж маань хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажил үүргээ гүйцэтгэх юм бэ?
-Одоогоор хоёр хүний орон тоотой байна. Ажлын албаныхан дахин төлөвлөлтөд багтсан гэр хорооллын иргэдтэй очиж уулзан, бодлого төлөвлөгөөгөө танилцуулах учиртай юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын захирагчийн бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлдэг чиг үүргийг тухайн орон нутагтаа хийнэ гэсэн үг. Хорооны Засаг дарга захиргааны ажилтан гэж явдаг бол ЗАА-ны дүүрэг дэх салбар нэгжийн ажилтан хот, нийтийн аж ахуйн асуудлыг хариуцдаг аж ахуйн ажилтан. Тэгэхээр хот нийтийн аж ахуйг хөгжүүлэх, үйлчилгээгээ иргэддээ ойртуулах үүднээс энэ арван ажлын албыг байгуулж байгаа юм.
-Дахин нэмж салбар нэгж байгуулах уу. Хэзээ ажилдаа орох юм бол?
-Цаашдаа бусад газарт ч ажлын алба байгуулна. ЗАА-ны дүүрэг дэх 10 салбар нэгжийн ажилтнууд эхнээсээ ажилдаа орчихсон, иргэдтэйгээ уулзаад дахин төлөвлөлтөөр гудамж, талбайгаа яаж тохижуулах талаар саналыг нь сонсч эхэлсэн.
Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах кампанит ажлыг энэ хавраас өрнүүлэх гэж байна. Ингэхдээ дүүрэг бүрт Захирагчийн ажлын албаны салбар нэгжийг байгуулж, хотын удирдлага, оршин суугчдыг холбох гүүр нь болох юм. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатаас тодрууллаа. -Засаг даргын мөрийн хөтөлбөрт гэр хорооллыг дахин төлөвлөж, дэд бүтцэд холбох зорилт дэвшүүлснийг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ ажлыг газар дээр нь зохион байгуулж, хэрэгжүүлэх гол дам нуруу нь дүүргүүдэд байгуулсан ЗАА-ны салбар нэгж юм. Тиймээс Улаанбаатар хотын алслагдсан гэр хороололд хотын захирагчийн ажлын алба байгуулсан. Одоогийн байдлаар Дамбадаржаа, Дарь эх, Баянзүрх гээд арван захирагчийн ажлын албаны даргыг нь томилон, ажлыг нь эхлүүлэх гэж байна.

0 Сэтгэгдэл