Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Марк Энтони тэрбумтны охинтой болздог болжээ
Сар гаруйнхны өмнө загвар өмсөгч найз бүсгүйгээсээ салсан дуучин Марк Энтони аль хэдийнэ шинэ хайр дурлалтай учирчээ. 44 настай дуучин  “Topshop”-ийн өв залгамжлагч 21 настай бүсгүй Хлое Гринтэй болздог болжээ. Саяхан Марк Энтони шинэхэн найз бүсгүй болон хоёр ихэр хүүхдээ дагуулан Диснейлэндэд зугаалж яваад паппарацдын дуранд өртжээ. Марк Энтонигийн таван настай ихрүүд ээжтэйгээ хамт амьдарч байгаа ч аав нь тэдэнтэй байнга уулздаг юм. Тэрээр шинэ найз бүсгүйгээ аль хэдийнэ хүүхдүүддээ танилцуулаад амжжээ.

“Chloe” брэндийн гуталны загвар зохион бүтээдэг Хлое өсвөр наснаасаа Марк Энтони, Женнифер Лопез нартай танил байсан ч 23 насаар ах дуучинтай хайр сэтгэлийн холбоотой болно хэмээн санаагүй байсан биз ээ. Тэрээр Марк Энтонигийн том охин Арианагаас ердөө хоёр насаар л эгч учраас эцэг нь энэ дурлалыг хүлээн зөвшөөрөх болов уу хэмээн бага зэрэг эмээж байсан гэнэ. Гэвч Английн ихэс дээдсийн нэг, тэрбумтан Филипп охиныхоо дурлалын хүлээн зөвшөөрсөн бололтой.

2011 онд Женнифер Лопезоос дуулиантай салсан Марк Энтони өнгөрсөн жил гаруйн хугацаанд Венесуэлийн загвар өмсөгч Шэннонтой болзож байсан билээ.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан