Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Кэни Уэст шинэ байранд орохын өмнө хуучнаа зарахаар зар тавьжээ
Рэппер Кэни Уэст Ким Кардашиантай хамт амьдрахаар 11 сая доллараар тансаг харш худалдан авсан. Тэрээр шинэ байшиндаа нүүн орохын өмнө хуучин байшингаа зарахаар зар тавьжээ. Тэрээр Холливуд дахь байраа 3,3 сая ам.доллараар зарахаар болсон байна. 2003 онд 1,7 сая ам.доллараар худалдан авч байсан энэхүү байраа Кэни Уэст маш өвөрмөц дизайнаар тохижуулсан байдаг юм. Кэни Уэстийн энэ байр унтлагын гурван өрөө, ариун цэврийн дөрвөн өрөөтэй ажээ. Тэрээр энэхүү байраа 2010 онд 3,9 сая ам.доллараар зарах гэж оролдсон ч худалдан авагч олдоогүй учир энэ удаа шинэ байшинд орохын өмнө дахин нэг удаа оролдож үзэхээр шийдсэн бололтой. Кэни Уэстийн найз бүсгүй Ким Кардашиан ч хувьдаа эзэмшдэг Беверли Хиллсийн байшингаа 4,8 сая ам.доллараар зарахаар зар тавьсан байна.

Кэни Уэстийн зарах гэж буй Холливудын байр





Хос хоёрын худалдаж авсан шинэ харш

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан