Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн наснаасаа эрт хорвоог орхих шалтгаан
Хиам, зайдас, гахайн мах, жигнэсэн үхрийн мах гээд хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн хүн төрөлхтөн наснаасаа эрт хорвоог орхих гол шалтгаан болж байна гэдгийг Европт хагас сая хүнийг хамруулан хийсэн судалгаагаар дүгнэжээ. Ийм төрлийн хүнсний бүтээгдэхүүн зүрх судасны өвчин, хорт хавдраар өвчлүүлж, улмаар залуугаараа нас барахад хүргэдэг байна.
“BMC Medicine” сэтгүүлд бичсэнээр Европын 10 орны 500 мянган хүнийг хамруулан бараг 13 жил тэдний хоол хүнсний хэрэглээг судалсны дүнд энэхүү дүгнэлтийг гаргасан бөгөөд өдөрт 160 граммаас их буюу хоёр зайдас юмуу нэг томхон зүсэм гахайн мах иддэг хүн байлаа гэхэд хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн бараг иддэггүй хүнтэй харьцуулахад  12,7 жилээр богино насалдаг болохыг тогтоожээ. Энэ нь хиам зайдас гэх мэт боловсруулсан хүнсэнд дуртай хүмүүс бусдыгаа бодвол эрт нас барах магадлал 44 хувиар өндөр байдаг гэсэн үг ажээ.

Судалгааг хийсэн эрдэмтэд тайлбарлахдаа хүмүүс “Тамхи, архины хэрэглээ, илүүдэл жин бол амьдралын буруу хэв маяг. Үүнээс болж өвчин үүсдэг гэдгийг аль эрт ойлгож ухамсарладаг болсон. Харин махыг их хэмжээгээр хэрэглэх нь тэр тусмаа хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн байнга хэрэглэх нь түүнээс дутахгүй муу үр дагавартай гэдгийг хараахан мэдэхгүй байна” гэжээ.
Боловсруулсан махан бүтээгдэхүүн гэдэгт утсан, жигнэсэн, давсалсан, удаан хадгалах зориулалттай ямар нэгэн бодис нэмсэн бүхий л төрлийн махыг хэлж байгаа юм. Хэрвээ эрүүл мэндээ хамгаалж, урт наслахыг хүсвэл улаан мах болон боловсруулсан махан бүтээгдэхүүнийг өдөрт 70 граммаас илүү идэхгүй байх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. 

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
yanaa tegeed mongolchuud bol balrah um bn l daa
haha mongolchuud 70 gr ideed baival uvchnii uurhai boloh bailgui de baigalin ontsolog ni tiim yum chine
assa giihaan neg zuvluguu helii. Setgegdel bichih geheer baahan yumnii door bh yum aa. medeelelee unshaad shuud setgegdel bichdeg heseg ni baimaar bna. tegehgui bol tsuuhun heseg ni l doosh ni guilgej bj setgegdelee bichij bna .
Хамгийн их уншсан