Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Хотын мэр Улс төрийн шахалтыг үл тоон хариуцлага тооцно
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнөөр өнгөрсөн 21 хоногийн нөхцөл байдлын талаар НЦГ, НЗЦГ, НОБГ, НМХГ-ын удирдлага мэдээлэл хийлээ. Тэдний өгсөн мэдээллээр өнгөрсөн долоо хоногт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиосонтой холбоотойгоор гэмт хэргийн гаралт болон осол аваарын тоо тодорхой хэмжээгээр нэмэгджээ. Тухайлбал, Нийслэлийн цагдаагийн газарт хоёрдугаар сарын 21-нээс энэ сарын 6-нд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 15187 мэдээ, мэдээллийг өмнөх 14 хоногтой харьцуулахад 5.8 хувиар өссөн байна. Харин Нийслэлийн онцгой байдал газар гамшиг ослын 225  дуудлага хүлээн авснаас объектын гал түймрийн 185 дуудлага, техникийн болон  ахуйн холбогдолтой ослын 40 дуудлага ирсэн гэнэ. Мөн гал түймрийн улмаас хоёр хүн, уурхайн нурангид нэг хүн даруулан нас барж,  зам тээврийн болон ахуйн осолд  бэртэж гэмтсэн дөрвөн хүнд  эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн нэг тэрбум гаруй төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан гэлээ.  Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, шуурхай зөвлөлгөөнөөр холбогдох албан тушаалтнуудад өгсөн үүрэг даалгаврын биелэлт тааруу байгааг дурдаад, цаашид иймэрхүү байдлаар ажлаа үргэлжүүлбэл хатуу арга хэмжээ авна гэв. Улс төрийн аливаа шахалт, дарамт, лобби огтхон ч хамааралгүйгээр хариуцлага тооцно гэдгийг нийт нийслэлийн удирдах ажилтнуудад анхааруулсан юм. Учир нь, замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж буй рекламны самбаруудыг энэ сарын 1 гэхэд буулгана хэмээн журмаа баталсан хэдий ч өнөөг хүртэл ажил хэрэг болохгүй байгаад ийн бухимдсан хэрэг. Тэрээр удахгүй нийслэлд зам засварын ажил эхлэх гэж байгаа учраас  хаана, ямар замыг хэр хугацаанд засч, засварлах талаархи мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэж, аль болох чирэгдэл учруулахгүйгээр ажлаа чанартай гүйцэтгэхийг энэ үеэр холбогдох албаны хүмүүст үүрэг болгов.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан