Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Ч.МӨНХБАЯР: АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦ БОЛ УЛС ХОХИРООЖ МЭДЭХ БАЙГУУЛАМЖ
МБОИЗ-ийн гишүүн, жагсаалын зохион байгуулагч Ч.Мөнхбаяраас цөөн асуултад хариулт сонслоо.
-Жагсаал, цуглаан хийж байгаа зорилго нь юу вэ. Эндээс ямар үр дүн гарах бол?
-Фүкүшимагийн ослоос болж 600 хүн нас барсан байдаг ч цөмийн хор уршгаар хэдэн мянган хүн өвчилж, нас барсан аюул нүүрлэжээ. Ийм зүйл манайд битгий нүүрлээсэй гэсэн үүднээс бид жагслаа. Тэгэхээр цөмийн энергийн асуудалд улам олон хүн анхаарч, бүр ч идэвхтэй тэмцэнэ гэж найдаж байна. Монголчууд байгаль орчноо хайрлаж хамгаалаасай гэж бодсон юм. Төрийн хэмжээний бичиг баримтад атомын цахилгаан станцаас бусад цөмийн холбогдолтой зүйлийг хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Яг өнөөдрийн цуглааны дараа төрийн удирдлагын төвшинд яваа гэрээ, хэлэлцээрүүд зогсчихгүй. Гэхдээ тэмцлийг маань шат ахиулах нь тодорхой.
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тэмцэж ирлээ. Тодорхой үр дүнд хүрсэн ажил хэрэг юу байгаа бол?
-Үр дүн гарсан. Төрийн удирдлагууд асуудлыг анхаарч, Ерөнхийлөгч маань цөмийн асуудлаас татгалзах байр сууриа илэрхийлж, зарлиг гаргасан. Засгийн газарт ч бас цөмийн төлөвлөгөөг зөөлрүүлэх, зарим зүйлийг нь хойшлуулах зэргээр үр дүн гарч байгаа. Энэ бүх өөрчлөлт бол ард түмний ухамсар дээшилсэнтэй, тэмцэл өргөн хүрээ хамарсантай холбоотой юм.
-Цөмийн цахилгаан станц барьж, уран ашиглах гээд л зүтгээд байдаг. Өөр боломж байхгүй болоод ингээд байгаа хэрэг үү?
-Үнэндээ эрчим хүчний өөр эх үүсвэрийн асар их нөөц бий. Дулааны цахилгаан станц байгуулъя гэвэл манайд маш их нүүрс байгаа. Тэр нь тухайн бүс нутагтаа тодорхой хэмжээний бохирдол үүсгэдэг бол атомын цахилгаан станц нь улс даяар хохирооход хэзээд бэлэн байгууламж шүү дээ. Тэгэхээр АЦС манай улсад огт хэрэггүй. Хариуцлагагүй уул уурхайг дагаад уран хайгуул, олборлолтын асуудал сөхөгдөж ирнэ.
-Цөмийн энергийн газрынхан та бүхэнтэй хэр холбоотой ажилладаг вэ. Тодорхой зүйл дээр дэмждэг болов уу?
-Цөмийн энергийн газар төсөв мөнгө, мэргэжлийн чадвартай хүний нөөцийн асуудал маш хүнд байна гээд бидэнд учраа хэлдэг. Гэхдээ энэ бол зөвхөн тэдний асуудал биш. Бидэнтэй холбогдоод хамтран ажиллах санамж бичиг байгуулъя гэсэн юм. Харамсалтай нь цаанаас бэлдэж оруулж ирсэн зүйлд нь цөмийн зарим асуудлыг дэмжиж ажиллана гэж заасан байсан. Тэгэхээр нь гарын үсэг зурахаас татгалзсан.
МБОИЗ-ийн гишүүн, жагсаалын зохион байгуулагч Ч.Мөнхбаяраас цөөн асуултад хариулт сонслоо.-Жагсаал, цуглаан хийж байгаа зорилго нь юу вэ. Эндээс ямар үр дүн гарах бол?

0 Сэтгэгдэл