Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Б.Баярмагнай: Осол болох үед манай улсын цэргүүд байгаагүй
Афганистанд Олон улсын энхийг сахиулах цэргийн нисдэг тэрэг осолдсоны улмаас цэргийн таван албан хаагч амь үрэгдсэн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл энэ нисдэг тэрэгт манай улсын энхийг сахиулагчид байсан эсэхийг Зэвсэгт хүчний Жанжин штабын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнайгаас тодрууллаа.
-Афганистанд нисдэг тэрэг осолдож энхийг сахиулагч таван цэрэг амь насаа алдсан тухай мэдээлэл байна. Энэ цэргүүдийн дунд манай улсын энхийг сахиулагчид байсан болов уу. Энэ тухай мэдээлэл авсан уу?
-Бид тэнд алба хааж байгаа цэргүүдээсээ цаг тутамд л мэдээ авч байдаг юм. Бидэнд тийм мэдээлэл ирээгүй.
-Ер нь, манай улсын энхийг сахиулагчдын чиг үүрэг юу юм бэ?
-Манай улсаас Афганистанд энхийг сахиулж байгаа цэргийн албан хаагчид онгоцоор нисэх үүрэггүй. Тиймээс тэр болсон осолд манай улсын цэргүүд байхгүй гэж ойлгож болно.
-Афганистанд манай улсын цэргийн хэчнээн албан хаагч алба хааж байгаа юм бэ?
-Өнөөдрийн байдлаар 350 гаруй цэргийн албан хаагч алба хааж байна. Тэдэнтэй бид байнгын холбоотой байдаг.
Афганистанд Олон улсын энхийг сахиулах цэргийн нисдэг тэрэг осолдсоны улмаас цэргийн таван албан хаагч амь үрэгдсэн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл энэ нисдэг тэрэгт манай улсын энхийг сахиулагчид байсан эсэхийг Зэвсэгт хүчний Жанжин штабын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнайгаас тодрууллаа.-Афганистанд нисдэг тэрэг осолдож энхийг сахиулагч таван цэрэг амь насаа алдсан тухай мэдээлэл байна. Энэ цэргүүдийн дунд манай улсын энхийг сахиулагчид байсан болов уу. Энэ тухай мэдээлэл авсан уу?
-Бид тэнд алба хааж байгаа цэргүүдээсээ цаг тутамд л мэдээ авч байдаг юм. Бидэнд тийм мэдээлэл ирээгүй.
-Ер нь, манай улсын энхийг сахиулагчдын чиг үүрэг юу юм бэ?
-Манай улсаас Афганистанд энхийг сахиулж байгаа цэргийн албан хаагчид онгоцоор нисэх үүрэггүй. Тиймээс тэр болсон осолд манай улсын цэргүүд байхгүй гэж ойлгож болно.
-Афганистанд манай улсын цэргийн хэчнээн албан хаагч алба хааж байгаа юм бэ?
-Өнөөдрийн байдлаар 350 гаруй цэргийн албан хаагч алба хааж байна. Тэдэнтэй бид байнгын холбоотой байдаг.
Г.Даваа
0 Сэтгэгдэл
Цэргээ татсан нь дээрээ
Одоо болноо
2013.03.12
























