Билгийн

Доллар (USD)

2828.0

Улаанбаатар

+32°C
USD / 3596.0₮
CNY / 502.6₮
KRW / 2.68₮
SEK / 389.8₮
JPY / 24.68₮
RUB / 53.33₮
EUR / 4197.0₮
CHF / 4495.0₮
GBP / 4889.0₮
HKD / 459.5₮
CAD / 2651.0₮
AUD / 2374.0₮
SGD / 2828.0₮
NZD / 2197.0₮
TRY / 92.7₮
USD / 3596.0₮
CNY / 502.6₮
KRW / 2.68₮
SEK / 389.8₮
JPY / 24.68₮
RUB / 53.33₮
EUR / 4197.0₮
CHF / 4495.0₮
GBP / 4889.0₮
HKD / 459.5₮
CAD / 2651.0₮
AUD / 2374.0₮
SGD / 2828.0₮
NZD / 2197.0₮
TRY / 92.7₮
USD / 3596.0₮
CNY / 502.6₮
KRW / 2.68₮
SEK / 389.8₮
JPY / 24.68₮
RUB / 53.33₮
EUR / 4197.0₮
CHF / 4495.0₮
GBP / 4889.0₮
HKD / 459.5₮
CAD / 2651.0₮
AUD / 2374.0₮
SGD / 2828.0₮
NZD / 2197.0₮
TRY / 92.7₮
USD / 3596.0₮
CNY / 502.6₮
KRW / 2.68₮
SEK / 389.8₮
JPY / 24.68₮
RUB / 53.33₮
EUR / 4197.0₮
CHF / 4495.0₮
GBP / 4889.0₮
HKD / 459.5₮
CAD / 2651.0₮
AUD / 2374.0₮
SGD / 2828.0₮
NZD / 2197.0₮
TRY / 92.7₮
Архи ба 21

Дөрөвдүгээр ангийн сурагч байхад зурагтаар “21 пол пол” гэх архины тухай хошин шог гардаг байлаа. Дэлгэцнээ гарч буй зэрэгцэн суусан гурвын зэвхийж, ярвайсан царайг харваас гэдсэнд нь зуун зараа зугаалж яваа нь илэрхий. “Шар тайлахаар” шийдээд хагас литрийн шилтэй архи авчиртал хуваах гэдэг хэцүү даалгавартай тулгарна. Үнэхээр 500 мл шингэнийг яг тэнцүү гурав хуваана гэдэг хэцүү. Гэтэл архичин хүнд түүнийг тэнцүүлэх тусгай эрдэм байдаг аж. Шилээ тонгойлгоод аягалахад 500 мл шингэн дуусталаа 21 удаа “пол пол” гэж дуугардаг гэж долоо, долоон пол хуваахад гурван хүнд яг тэнцүү “шар тайлах” шингэн оногддог. Үүнийг үзсэн над шиг хүүхдүүд хошин шог гэх нэрээр нь ойлгож, давтан давтан үздэг байлаа. Гэтэл үнэндээ архидалтыг сурталчилсан, архичдад заавар болсон, ард түмний далд ухамсарт архийг хүлээн зөвшөөрүүлсэн хэрэг байсныг ухаарсангүй. Хүмүүс лонхны бөглөө мултлах бүртээ өнөөх “21 пол пол”-оо хөгжилдөн ярьж, нээрээ хачин юм шүү гэх янзтай сайрхаад, бахархах нь холгүй. Амьдрал үргэлжилсээр.
Архи гэх усан өнгөтэй хар хор “21” гэх тоотой ийнхүү холбогдож эхэлсэн байдаг. Үүнээс хойш олон олон “гурван найз” пол полоор лонх юм хувааж уусан. Кино, жүжиг, реклам сурталчилгаанд архи, архидалт, архины хор хөнөөлийг харуулна. Зарим нь сэргийлэх, сэрэмжлүүлэх зорилготой байхад зарим нь сурталчлах, сургалт хичээл заах маягтай. Хамгийн сүүлд шинэ жилийн баяраар архины нэр бүтнээр нь харуулж, сурталчилсан компанийн үйлдвэрийн шугам хаагдаж шуугиулснаас бусдаар ил эсэргүүцэл үзэгдээгүй. Өдий болтол өчнөөн дэлгэцийн бүтээлээр далд ухамсарт архины сурталчилгаа очиж байсныг одоо тоочиж баршгүй.
Дараачийн “21”-ийн эрин үргэлжилсээр өнгөрсөн онд дууслаа. 2008 онд УИХ-ын сонгууль болж Монгол Улсын эдийн засгийн хөгжилд жинтэй нэмэр болох уул уурхайн орлогоос хүн бүрт хувь хүртээх аян эхэллээ. Иргэнд оногдсон мөнгийг 21 мянган төгрөгөөр хуваарилж сар бүр олгосон. Монголчуудаас 4000 хүн л энэ мөнгөө аваагүй, бусад нь сар бүр оочерлон байж “Хүний хөгжлийн 21” хүртжээ. Иргэдээ хөгжүүлэхэд зарцуулагдсан эсэх нь тодорхойгүй ч гэлээ бор өдөр, шар хоног элээхэд нэмэр болсон нь цөөнгүй. Үмх мах, балга шөлөндөө олон хүн нэмэрлэсэн. Харамсалтай нь түүнээс ч олон хүн архи гэх хорт зам руу гулсуулж алдсан аж. Баянзүрх дүүрэг, Дамбадаржаагийн цагдаагийн хэлтсийн байцаагч танилтайгаа ярьж суугаад энэ сэдэв рүү хальтирлаа. Сар бүрийн 15-20-ны хооронд тэрээр “Капитал”,  “Хадгаламж” банкны салбаруудаар өдрийн цагт эргүүл хийх шаардлага гардаг байснаа дурсав. Үгүй бол хэдэн зуугаараа жагссан “21 мянга”-ын эзэд хоорондоо муудалцах, зодолдох, хулгай дээрэм хийх явдал цөөнгүй байжээ. Энэ л мөнгөний сургаар “хөгжлийн” дэвтрээ хавийн дэлгүүрт барьцаалан тавьж, архи уух нь элбэгшдэг болж. Товчхондоо “21”-ийг дагаж архидалт, архийг дагаж гэмт явдал гэр хорооллын гудамжаар дүүрч байсан. Иргэд 21 мянгадаа хамгийн их хэмжээгээр олдох хямдхан архи руу хошуурч, тэр хууль бус худалдааг эрчимжүүлсэн нь ч бий. Харин одоо больжээ. Монголчууд ба тэдний архидалттай холбоотой хоёр дахь “21” түүхэнд тэмдэглэгдэж, дахиж ийм буруу зүйл рүү хальтрахгүйгээр сургамж аваад үлдлээ. Энэ хүрээд эрхэм уншигч таныг гурав дахь “21”-т анхаарлаа хандуулахыг хүсье.
Өгүүлэн буй ээлжит “21” маань үнэндээ өмнөх хоёроосоо ч эрт монголчуудын танил болж байж. Тодруулбал, 2000 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хойш. Тэр үед УИХ-ын дарга байсан Р.Гончигдоржийн гарын үсгээр баталгаажиж, улс даяар дагаж мөрдөх болсон Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд 21-ийн тоо онцгой байр суурь эзэлнэ. Заавал мөрдөгдөх ёстой, анхаарлын тэмдэгтэй тоо билээ. Хуулийн 7.2.2-т “21 нас хүрээгүй, эсхүл согтуу хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно” гэсэн байна. Мөн 7.3.2-т “21 нас хүрээгүй хүн архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно” гэж заасан. Хэрэв үүнийг зөрчвөл ААН, байгууллагыг 150-200 мянган төгрөгөөр торгож, зөрчлөө нэг жилийн дотор давтвал 200-250 мянган төгрөгөөр торгоод тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэжээ. Одоо ч хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуульд заасан “21”-ийн эзэд нь өдгөө гуравдугаар курст суралцаж байгаа оюутнууд, тэдний дүү нар бүгдээрээ мөн. Дөрөвдүгээр курст ороогүй, 21 нас хүрээгүй л бол архи гэх хорноос хол байх нь хууль юм. Мөн аав, ахынхаа зараалаар дэлгүүрт орж согтууруулах шингэн худалдаж авах нь ч төрийн өмнө ялтай хэрэг.
Гэтэл өнөөгийн нийгэм дэх бодит үнэнээр дээрх хуулийн хэрэгжилт сул, хяналт, торгуулийн арга хэмжээ муу байгааг тодорхой судалгаа харуулна. Мянганы сорилтын сангаас гаргасан судалгааны дүнд 15-24 насныхны 20 гаруй хувь нь баар, диско клубт согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн дүн гарчээ. Судалгаанд хамрагдсан залуусын 90 гаруй хувь нь архийг нэг дор, их хэмжээгээр хэрэглэдэг гэсэн ойлголттой санал нийлсэн байна. Мөн 91 хувь нь тэмдэглэлт өдрүүдээр, 85 хувь нь найз, гэр бүлээрээ, 65 хувь нь ёс уламжлалын дагуу, 63 хувь нь цалин буусан өдөр архи хэрэглэдэг гэх бодолтой явдгаа хэлжээ. Үүнээс харахад баяр ёслолоор архидах нь хэвийн зүйл, найзуудтайгаа уулзвал заавал архи уух ёстой гэх буруу ойлголт төлөвшсөн нь харагдах аж.
Монголын эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн сүлжээний вэб хуудсанд мөн нийгэм дэх архидалтын судалгааг байршуулжээ. Үүнд “21 нас хүрээгүй байхдаа архи хэрэглэж эхлэх нь архаг архичин болгоход маш хүчтэй нөлөөлдөг” гэжээ. Тэд 21 наснаас хойш архи хэрэглэж эхэлсэн хүмүүсээс дунджаар дөрөв дахин илүү архагшдаг аж. Хүүхэд, залуусын дийлэнх нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд архи хэрэглэхийг хориглосон насыг мэдэхгүй гэж хариулсан гэнэ. Тиймээс тэдний дунд уг хуулийн сурталчилгаа тун хангалтгүй байгааг илтгэж байна. Үнэндээ дэлгүүр бүрт хуулийн сурталчилгааны хуудас байдаг боловч одоог хүртэл байдал өөрчлөгдөхгүй байгаа нь хуулийн хяналт, хэрэгжилттэй шууд холбоотой гэж болох юм.
Гэсэн ч чанга хуулийг чандлан биелүүлж болдог гэдгийг нэгэн зүйл харуулж байна. Тамхины эсрэг шинэ хууль хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хотод утаат тамхины үнэр, бараа дүрс эрс багассан. Харин одоо архины “21”-ээ чангатгавал архидалтын хэмжээ буурах нь дамжиггүй гэж настан буурлууд үгээ дайлаа Энэ сарын эхний өдөр шоу, цэнгээнчдэд түүхэнд байгаагүй хүнд өдөр байсан гэх хошигнолын аястай үг дууллаа. Гуравдугаар сарын 1-ний өдөр баасан гараг байсан нь шоучдад гурван том цохилт өгчээ. Тамхины хяналтын шинэ хууль хэрэгжиж эхэлсэн нь тэдний “дуртай” муу зуршлыг хазаарласан анхны гаслан. Хоёрдугаарт, сар бүрийн эхний өдөр архи худалдаалахгүй гэх орон нутгийн удирдлагын захирамж ёсоор архигүй өдөр байв. Үүнийгээ дагаад хамгийн их орлого оруулдаг архи, тамхигүй болчихоор баар, пааб, цэнгээний газар үүдээ нээгээгүй гэнэ. Үүнийг “шоучдад” хүнд цохилт гэж егөөдөн хэлж байгаа ч ардуур нь “болиосой” гэсэн далд санаа сэнгэнэнэ.
Үнэхээр хууль чангарч байж “21”-ийн заалт хэрэгжих хэрэг үү? Муу зуршлаа хаяхад бага зэрэг сэтгэл, хичээл зүтгэл дээр нэмэх нь сайн хууль байвал болчих юм гэж хэлэхтэй таарсан. Хууль нь байна, харин одоо хичээл зүтгэл л дутаж байх шиг. Эрт үеэс өвөг дээдэс минь “40 хүрээд дөнгөж амс” гэж сургаснаас 20 хүрээгүй байж хориггүй уугаарай гээгүйг саная. Цаашилбал, 50 хүрээд тавьж амс, 60 хүрээд жаргаж хүрт гэдгийг бодъё. Энэ бүхний дунд байнга уух, сөгнөж суугаад гударч байх санаа огт алга байгааг анзааръя. Жаахан сэтгэл, хуулийн хэрэгжилтээр бид 21 настнуудаа хар хорноос татаж гаргаж дөнгөнө.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан