Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Лениний музейн сан хөмрөгийг нэн түрүүнд авна
Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Төрийн өмчийн хороотой хамтран Лениний музейн барилгын асуудлаар мэдээлэл хийлээ. Уг барилгын тухайд 1974 онд Соёлын яамны захиалгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж 1980 онд ашиглалтад орсон аж. Ийн зургаан жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулсан ч ашиглалтад орсон цагаасаа л МАН-ынхан намын үүрийн хороогоор байрлуулж эхэлж. Гэтэл хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэгчээр намынхаа аппаратыг байрлуулж байх үедээ энэ байрыг өөрийн мэтээр ашиглаж, өрөө тасалгааг нь түрээсээр олон байгууллагад ашиглуулж байжээ. Түрээсээс олсон орлого нь харин төрийн дансанд бус МАН-ын данс руу шилждэг байсан гэнэ. Энэ барилгыг төр анх удаа авах гэж байгаа оролдлого биш аж. 1997 онд шүүхэд хандахад, анхан шатны шүүхээс энэ барилга нь төрийн өмч мөн гэдгийг тогтоосон байна. Гэтэл МАН-ынхан тухайн үед өгөхгүй гэж гүрийсээр өнөөг хүргэжээ.
Харин энэ удаа хүлээн авахаар хэд хэдэн удаа хандсан ч МАН-ын дарга Ө.Энхтүвшин “Би энэ тухай сайн мэдэхгүй байна. Судлаад эргээд хариу хэлье” гэж ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэлд утсаар мэдэгдэж. Гэтэл өнөөг хүртэл мөн л хариу өгөөгүй байна.
ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, “Бид эхний ээлжинд музейн сан хөмрөгийг авах бодлого барьж байна. Гэхдээ энэ музейд хэдий хэмжээний үзмэр байгааг хэлж мэдэхгүй байна. Тэдэ үзмэр байгаа гэсэн судалгаа, бүртэл байхгүй. Бид хуучны баримтат кино зэргийг үзэж байгаад 5000 орчим үзмэр байгаа гэсэн тооцоо гаргасан. Тиймээс эхний ээлжинд үзмэрийг нь хүлээн авч, бүртгэлжүүлнэ. Дараа нь барилгын асуудлыг авах талаар хөөцөлдөнө” гэлээ.
Хэрэв энэ барилгыг авч чадвал мэргэжлийн хүмүүсээр зурагт төслийг гаргуулж дахин сэргээн завсарлаад АНУ-аас авчирсан Батаар үлэг гүрвэлийн яс зэргийг байрлуулах гэнэ.
Батаарын ясны тухайд музейн барилгаа авчихвал тавдугаар сарын 18-нд Олон улсын музейн өдрөөр байрлуулах бодолтой байгаа гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан