Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Хүний эрхийн нээлттэй өдөр”-үүд Дархан-Уул аймгаас эхэлнэ
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг 2001 оноос эхлэн зохион байгуулж ирсэн билээ. Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Парисын зарчимд заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа олон нийтэд хүртээмжтэй байх ёстой. Тиймээс Комисс үйл ажиллагаагаа нийтэд хүртээмжтэй байлгах үүднээс энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулсаар ирсэн билээ. "Хүний эрхийн нээлттэй өдөр”-ийн үеэр Хүний эрхийн Үндэсний Комисс хөдөө орон нутгийн ард иргэдэд хүрч үйлчилж, бүс нутгийнханд зориулсан үйл ажиллагааг явуулдаг.
Тухайлбал, орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нараас гаргасан нийтээр дагаж мөрдөх шийдвэрүүд нь хүний эрх, эрх чөлөөг хангаж чадаж буй эсэхэд дүн шинжилгээ хийх, цагдан хорих болон эрүүлжүүлэх байр, хилийн цэргийн анги, цагдаагийн байгууллагуудтай хамтран үзлэг, шалгалт, мониторинг хийх, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнуудад зориулсан хүний эрхийн сургалт явуулах, олон нийтийн уулзалт зохиох, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч, боломжтойг нь газар дээр нь шалгаж шийдвэрлэх, хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх зэргээр тухайн бүс нутаг дахь хүний эрхийн зөрчлийг арилгах зорилгоор ажилладаг юм байна.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2013 оны 3 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Дархан-Уул, 25-30-нд Сэлэнгэ, Орхон аймгуудад тус тус ажиллаж, "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг зохион байгуулна.
"Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн оролцоо, дэмжэгтэйгээр зохион явуулж байна.

0 Сэтгэгдэл