Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Бэлчээр эзэмшүүлж, төлбөр авдаг болох уу

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос санаачлан өчигдөр Төрийн ордонд Газрын тухай багц хуулийн төслөөр хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэл­цүүлгийн эхэнд тус байнгын хорооны дарга Г.Баярсайхан “Энэ хэлэлцүүлэг Газрын тухай багц хуулийн төслийг УИХ-ын зүгээс илүү бодитой, ул суурьтай хэлэлцэхэд дэмжлэг болно” гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Газ­рын тухай хуулийн үзэл баримт­лалын талаар мэдээлэл өгсөн бол УИХ-ын Тамгын газрын зөвлөх С.Энхцэцэг газрын талаарх хууль, тогтоомжийн системчлэлийн талаар санал бодлоо илэрхийллээ. Түүнчлэн Байгаль, орчин ногоон хөгжлийн сайдын зөвлөх Ц.Адьяасүрэн газрын суурь ойлголт, шинэтгэлийн асуудлаар илтгэл тавьсан нь оролцогчдын анхаарлыг ихэд татав. Тэрээр илтгэлдээ одоогийн боловсруулсан Газрын тухай хуулийн төсөлд дүн шинжилгээ хийснээ дурдсан юм. Газар өмчлөл, бэлчээрийн газар түүний эзэмшлийн талаар мөн хот суурингийн газрыг эзэмшүүлэхэд юу анхаарвал зохилтойг ч онцолж байлаа.

Хэлэлцүүлгийн үеэр газ­рын эрхийн бүртгэл, удирд­лагын тогтолцоо, бэлчээрийг эзэмшүүлэх, гэрээгээр ашиг­луулах, бэлчээр ашигласны төлбөр зэрэг асуудал хөндсөн. Бэлчээр ашиглуулах, бэлчээр ашигласны төлбөр авахаар хуульд зохицуулалт тусгахгүй бол бэлчээр талхлагдаж, өвс ургамлын гарц жил ирэх тусам буурч байгаа аж. Тухайлбал, судалгаагаар нийт газар нутгийн 76.5 хувийг эзэлдэг хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 96.3 хувь нь талхлагдаж, өвс ургамлын гарц буурчээ. Тиймээс малчдад өвөлжөөг нь өмчлүүлж, бэлчээрийг эзэмшүүлэх ёстой гэнэ. Бэлчээр ашигласны төлөө малчдаас төлбөр авах нь буруу гэж үзэх нэгэн ч байв. Газрын багц хуультай холбогдуулан салбар бүр өөрийн ашиг сонирхлоо хамгаалсан санал олныг гаргаж байгаа нь энэ хуулийг ерөнхий болгож базахад төвөгтэй байгааг ажлын хэсгийнхэн ч хэлсэн юм. Юутай ч, эхний ээлжинд Газрын тухай ерөнхий хуулийг батлуулах нь чухал гэж хууль санаачлагчид үзэж байна.  Тэд газар өмчлүүлснээр иргэд өмчтэй, амжиргаа нь баталгаатай болж, эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, өсөлтийг нь нэмэгдүүлэх хөрөнгө, санхүүгийн эргэлт бий болно гэж үзэж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан