Билгийн

Доллар (USD)

2839.0

Улаанбаатар

USD / 3591.0₮
CNY / 503.6₮
KRW / 2.73₮
SEK / 395.2₮
JPY / 25.44₮
RUB / 52.49₮
EUR / 4172.0₮
CHF / 4480.0₮
GBP / 4943.0₮
HKD / 459.0₮
CAD / 2671.0₮
AUD / 2413.0₮
SGD / 2839.0₮
NZD / 2246.0₮
TRY / 93.5₮
USD / 3591.0₮
CNY / 503.6₮
KRW / 2.73₮
SEK / 395.2₮
JPY / 25.44₮
RUB / 52.49₮
EUR / 4172.0₮
CHF / 4480.0₮
GBP / 4943.0₮
HKD / 459.0₮
CAD / 2671.0₮
AUD / 2413.0₮
SGD / 2839.0₮
NZD / 2246.0₮
TRY / 93.5₮
USD / 3591.0₮
CNY / 503.6₮
KRW / 2.73₮
SEK / 395.2₮
JPY / 25.44₮
RUB / 52.49₮
EUR / 4172.0₮
CHF / 4480.0₮
GBP / 4943.0₮
HKD / 459.0₮
CAD / 2671.0₮
AUD / 2413.0₮
SGD / 2839.0₮
NZD / 2246.0₮
TRY / 93.5₮
USD / 3591.0₮
CNY / 503.6₮
KRW / 2.73₮
SEK / 395.2₮
JPY / 25.44₮
RUB / 52.49₮
EUR / 4172.0₮
CHF / 4480.0₮
GBP / 4943.0₮
HKD / 459.0₮
CAD / 2671.0₮
AUD / 2413.0₮
SGD / 2839.0₮
NZD / 2246.0₮
TRY / 93.5₮
Л.Болдбаатар: Гэр хорооллыг төвийн шугамд холбосноор усны нөөц багасахгүй


Гэр хорооллыг дахин төлөвлөх ажил хавар эхэлнэ. Энэ хүрээнд дэд бүтцэд хэрхэн холбох, усны хангамж хүрэлцэх эсэх талаар УСУГ, Гэр хорооллын дахин төлөвлөлт хариуцсан ус хангамжийн нэгжийн  ахлах инженер Л.Болдбаатартай ярилцлаа.


-Гэр хорооллыг дэд бүтцэд холбох ажил эхлэх гэж байна. УСУГ-аас бэлтгэл ажлаа хангасан уу?
-Нийслэлийн хүн амын 61 хувь нь гэр хороолол, 39 хувь нь орон сууцанд амьдардаг гэсэн судалгаа байдаг. Тиймээс гэр хорооллын иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нийслэлийн захиргаанаас гэр хорооллыг дэд бүтцэд холбох техник эдийн засгийн судалгаа хийсэн. Энэ судалгаагаар эхний ээлжинд төлөвлөлтөд багтсан Сонгинохайрхан дүүргийн V, VI, VII, X хороо, Сүхбаатар дүүргийн XV хороо, Чингэлтэй дүүргийн XII, XII хороо, Баянзүрх дүүүргийн XII  хорооны Амгалан орчимд 14.5 га газарт дахин төлөвлөлт хийхээр зэхээд байгаа. Манайхаас усан хангамжийн талаархи тооцоо, судалгааг нь хийсэн.

-Дэд бүтцэд холбохоор төлөвлөсөн зарим айлын хувьд орон сууцыг илүүтэй сонирхож байсан. Санал нь зөрөлдөөнтэй тохиолдолд яаж нэгдсэн шийдэлд хүргэж,  дэд бүтцэд холбох вэ?
-Гэр хорооллын иргэд саналаа нэгтгэх ёстой. Иргэдийн санал, санаачилгыг тусган бүтээн байгуулалтын ажил эхлэх ёстой гэж хотын удирдлагууд яриад байгаа. Тиймээс иргэдийнх нь 75-аас дээш хувь нь дэд бүтцэд холбогдмоор байна гэвэл Гэр хорооллын хөгжлийн газарт албан ёсоор хандана. Хэрвээ дэд бүтцэд холбохоор төлөвлөсөн хорооны нэг оршин суугч эсэргүүцвэл хэрэгжихэд хэцүү.

-Олон хүний анхаарал татсан энэ бүтээн байгуулалтын ажилд гэр хорооллын өрх бүр хамрагдахыг хүсэх байх. Харин төвийн нэгдсэн шугамд холбосноор хотын ундны усны нөөц хүрэх үү. Усны нөөц багасч байна гэж ярьдаг шүү дээ?
-Гэр хорооллыг дахин төлөвлөхөд усны нөөц хүрэл­цэхгүй гэсэн зүйл байхгүй. Бидний хийсэн судалгаагаар гэр хорооллын нэг өрх бүтцэд холбогдвол нэг гишүүн нь хоногт 80,90 литр ус хэрэглэх байх гэж тооцтол 20-30 литр байсан. Энэ нь, гэр хорооллын иргэд усаа гамтай хэрэглэдэгтэй холбоотой байх.  Нөгөөтэйгүүр, гэр хорооллынхон төвийн нэгдсэн шугамд холбогдсоноор усны нөөц багасна гэж байхгүй л дээ.

-Гэхдээ 2030 он гэхэд Улаанбаатар хотын усны хомсдолд орно гэж эрдэмтэн судлаачид анхааруулаад байгаа. Та гэр хорооллыг дэд бүтцэд холбосноор ямар ч асуудал гарахгүй гээд байх юм?
-Гэр хорооллыг дэд бүтцэд холбосноор усны нөөц буурна гэж байхгүй. Гол нь, бид гүний уснаас авах ёстой хэмжээнээс их авсан тохиолдолд л нөөц багасна. Хэдий ус сэргээгдэх баялаг гэдэг ч нөөц нь шавхагддаг талтай. Нөгөөтэйгүүр, орон сууцжуулахаар төлөвлөсөн долдугаар хороолол, Гандан­тэгчинлэн хийд, Дэнжийн мянга, МҮОНРТ-ийн хороолол ашиглалтад орвол ундны усны нөөцөд нөлөөлөлгүй яахав. Гэхдээ алс хэтдээ олон барилга байгууламж баригдах учраас бүтээн байгуулалттайгаа уял­дуулан ундны эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлого баримтална.

-Усны байгууллагынхны хэлснээр айл бүр хашаандаа гүний худаг гаргаж байгаа нь хөрсний ус багасгахад нөлөөлнө. Тиймээс замбараагүй гаргасан гүний худгийг багасгах ёстой хэмээдэг. Энэ үнэний ортой л доо?
-Яахав. Хүн болгон янз бүрийн худаг өрөмдөн болох, болохгүй худаг хашаандаа гаргах нь гүний ус багасахад нөлөөлнө. Үүнийг их  ч ярьж байгаа. Уг нь, айлуудад гүний худаг гаргахыг хориглож, төвийн шугамаар усаа авдаг болгох ёстой. Тэгэхийн тулд дэд бүтэцжүүлэх ажил эхэлж буй нь энэ. Энэ олон давуу талтай. Нэгд, төвийн нэгдсэн сүлжээнд орсноор баталгаатай ус хэрэглэнэ. Хоёрт, замбараагүй усны хэрэглээ багасна.

-Өнөөдөр төвлөрсөн усан хангамжийн 170 гаруй гүний худаг бий гэдэг. Гэр хорооллыг шат дараатайгаар дэд бүтцэд холбосноор ариун цэврийн шаардлага хангасан ундны цэвэр усны хэрэглээ нэмэгдэх нь дамжиггүй. Иймд гүний худгийн тоо ч нэмэгдэх  байх?
-Тэгэлгүй яахав. Хэрэглээ нэмэгдэнэ. Тиймээс л эхний ээлжинд  Гачуурт, Яармагт гүний худаг гаргаж байгаа юм.

-Хот хангалттай хэмжээний гүний худагтай ч, зарим газарт барилга байгууламж баригдсан талаархи мэдээлэл гарах болсон. Жишээ нь, Дүнжингарав худалдааны төв байна. Энэ асуудлыг шийдэж чадсан уу?
-Нийслэлийн удирдлага мэднэ. Бид бол хотын хэмжээний усны талаархи мэдээллийг ч өгч чадна.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан