Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Дугуйчин бүсгүй тэргүүний залуу боллоо


Энэтхэг улсад болсон дугуйн Азийн АШТ-ний охидын цуваа гараатай 28 км-ын уралдаанд тэргүүлж, тивийн аваргын алтан медаль хүртсэн Т.Энхжаргалыг МЗХ-ны удирдлагууд хүлээн авч уулзаж баяр хүргэлээ.  Дугуйн спортод Монголоос хамгийн анх удаа Азийн аварга цолыг авчирсан түүний амжилтыг үнэлэж МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медалиар шагнаж, манай улсад хөгжүүлэх дугуйн спортын их ажилд гар бие оролцож, залуучуудаа уриалан тэдэнд энэ спортын ач холбогдлыг сурталчилан таниулахад хувь нэмрээ оруулахыг хүслээ.Триатлон болон дугуйн спортын тамирчин Т.Энхжаргал Залуучуудын анхны олимпод Н.Наранбат багшийн удирдлагад оролцсон бол өдгөө н.Даваатогтох багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базаадаг билээ. Дашрамд дурдахад автомашингүй өдрийг тохиолдуулан МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин” клубаас санаачилан НЗДТГ, ЗЦГ, болон Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийг дэмжих төсөлтэй хамтран энэ сарын 30-нд “УЛААНБААТАР - 2013” дугуйн парадыг зохион байгуулах гэж байгаа юм байна. Дугуйн парадад оролцох сонирхолтой хүүхэд залуучууд, гэр бүл, албан байгууллага, хамт олныг МЗХ-ны төв байранд бүртгэж авч байгаа гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан