Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Дугуйчдын нэгдсэн уулзалт боллоо

“Автомашингүй өдөр” аяныг энэ сарын 24-30-ны хооронд зохион байгуулахаар болсон. Энэ аяны хүрээнд дугуйн парад хийхээр төлөвлөж байгаа ажлын хэсгийнхэн Нийслэлийн биеийн тамирын газар, Монголын дугуйн холбоо, МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин” клуб, Монгол аялагч клуб, ШУТИС-ийн МИС-ийн дугуйн баг, “Mongolian Trails Cycling Club”, мөн дугуйн худалдаа эрхэлдэг “Дугуйн ертөнц” ХХК, “Cannondale”, “Атилла” дэлгүүрүүдийн төлөөлөл уулзаж, ирэх өдрүүдэд зохион байгуулах дугуйн хөтөлбөрийн талаар санал бодлоо хуваалцаж ярилцсан байна. Мөн тэд унадаг дугуйн спортын хандлага, ойлголт, хэрэглээг олон нийтийн дунд сайжруулахын тулд цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцож, хамтран ажиллахаар болжээ. Түүнчлэн энэ арга хэмжээ нь УБ хотод дугуйн замтай болгох ажилд ч эерэгээр нөлөөлнө гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ. Дугуйн спортоор анх удаагаа Азийн аваргатай болсон Монголчууд энэ төрлөөр хичээллэх, сонирхох нь эрс нэмэгдсэн гэдгийг парад зохион байгуулагчид хэлж байгаа юм. Дашрамд дурдахад энэ сарын 30-нд болох төлөвлөгөөтэй байсан дугуйн парад тодорхой шаардлагын улмаас хойшилж, 03-р сарын 31-нд зохион байгуулагдахаар болсон гэнэ.

0 Сэтгэгдэл