Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Дэмчигийн хийдийн туурь
tegeed zuragiig ni taviachee maluudaa.. svvliin veiin zurag ni oldohgvi bnuu????
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Галбын байц хадан ууланд Дэмчигийн хийдийн туурь оршдог. Говийн тавдугаар ноён хутагт, соён гэгээрүүлэгч их яруу найрагч Данзанравжаа 1820-1830 оны хооронд говийн догшин ноён хутагт Равжаа улааны урсгалын Галбын гурван хийдийг Галбын уулсын ноён оргил Ханбогдын хормойд байгуулахдаа “Хэрэв энэ газар орныг хүн биширч чадах юм бол хүнийхээс илүү газрынх нь ид шид ноёлсон, хүнд сайн сайхан бүхнийг өгч чадах, газрынхаа гүнд баялагтай, хорвоо ертөнц мөхөх, галав юүлэх хүнд хэцүү цагт хэдхэн хүнээ авраад үлдэх гайхамшигтай уул” хэмээн магтан бичиж үлдээсэн байна. Энэ гурав нь Дэмчигийн, Ритийн, Цагаан толгойн хийдүүд юм.Говийн ноён хутагт Данзанравжаа энэ нутагт ирээд эндээс явж чадахгүй хамгийн алдартай бүтээлээ эл хадан дээр суун туурвиж онгод авдаг байсан тухай аман яриа нутгийнхны дунд яригддаг. Дэмчог гэдэг нь төвдөөр “Дээд амгалан” гэсэн утгатай үг юм. Хийдийг дэлгэрч байгаа бадамлянхуа цэцгийг бэлэгдэн барьжээ. Энэ хийд нь давхар хэрмэн хашаан дотор есөн жангийн жантан бүхий төвд маягийн хоёр давхар сүмтэй хойд хэсэгт нь хоёр гэр, эргэн тойрон жижиг дөрвөн байшинг өмнө хойно нь барьсан, хэрэм нь том дааман хаалгатай байжээ.Мөн түүний дээд хэсэгт хоёр цонх бүхий гүндэ /сэхээвч/ байшинтай хоёр талд нь суваргатай жижиг хэрэмтэй байжээ.Сүмийн хойд хэсэгт голдоо давхар бүхий их суваргыг тойруулан найман суварга босгож цэцгийн дэлбээ хэлбэртэй хэрмэн ханаар хүрээлжээ.Эдгээрийн үлдэгдэл одоо бий. Боржин чулууг голлож, шаврыг дэрс харганатай хольж тусгай аргаар нягтруулан барьсан Дэмчигийн хийд нь барилга архитектурын бүтцээрээ тухайн цагтаа гайхагдаж монгол хүний уран ухаан, авъяас чадлын гайхамшгийг харуулжээ. Хийд нь уурын зуухтай, төвлөрсөн халаалтаар хана, сууринаасаа халдаг байсан бөгөөд 1938 онд эвдэрч сүйдсэн ч өнөөдөр гол хана, суурь нь хэвээр үлджээ. Дэмчигийн хийдэд лам нар үргэлж шавилан сууж байгаагүй бөгөөд шиний сайн өдрүүдэд л хурал ном хурдаг байжээ. Их хэлмэгдүүлэлтийн он жилүүд 1937-1938 оны үед энэ хийд устгагдсан ч сүүлийн жилүүдэд хүмүүсийн буяны хандив, Оюу толгой төслийн санхүүжилтээр сэргээн босголтын ажил хийгдэж байна.
1 Сэтгэгдэл
Дэмчиг Баярцогт
Аавын нөмөртэй ижил сайхан байгаль сэтгэл татам энерги биед минь мэдрэгдэх шиг болж ирлээ
2019.12.21
2013.03.25
























