Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Дугуйн парадынхан хэвлэлийн бага хурал хийнэ

Нийслэлийн хэмжээнд “Автомашингүй өдөр”-ийг угтсан 7 хоногийн аяны хүрээнд энэ сарын 31-нд “УЛААНБААТАР - 2013” 1000 дугуйн парадыг анх удаагаа зохион байгуулах гэж байгаа юм байна. Энэ аяны хүрээнд ажлын хэсгийнхэн Нийслэлийн биеийн тамирын газар, Монголын дугуйн холбоо, Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуу дугуйчин” клуб, Монгол аялагч клуб, ШУТИС-ийн МИС-ийн дугуйн баг, “Mongolian Trails Cycling Club”, мөн дугуйн худалдаа эрхэлдэг “Дугуйн ертөнц” ХХК, “Cannondale”, “Атилла” дэлгүүрүүдийн төлөөлөл маргааш хэвлэлийн бага хурал хийхээр болжээ. Дугуйн парадад албан байгууллага, хамт олон, хувь хүн яаж оролцох талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм. Зууны мэдээ үндэсний мэдээллийн төвд маргааш буюу 03-р сарын 27-нд 11 цагаас болно. Сонирхуулахад энэхүү дугуйн парадад 1000-аад хүмүүсийг оролцуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд дугуйн парадад оролцох сонирхолтой хүүхэд залуучууд, гэр бүл, албан байгууллага, хамт олныг бүртгэж авч байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан